Туул голын мөс цөмөрч, хоёр автомашин саатжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Туул голын мөс цөмөрч, хоёр автомашин саатсан тухай дуудлага өчигдөр /2020.01.09/ онцгой байдлын байгууллагад иржээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул голын мөс цөмөрч Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин саатсан тухай дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, автомашиныг татан гаргажээ.

Мөн Налайх дүүргийн I хороо, Тэрэлжийн гүүрний баруун талд Туул голын мөс цөмөрч, иргэн Г-гийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин саатсаныг Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид татан гаргасан байна. Голын мөс бүрэн хөлдөөгүй, эсвэл нимгэн хэсгээр зорчсоноос ийнхүү автомашинууд цөмрөх, эрсдэлтэй байгааг холбогдох байгууллага анхааруулж байн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top