Онцгойнхон хөлбөмбөг, олс таталтын тэмцээнээр өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан хөл бөмбөг, олс таталтын тэмцээнийг өнөөдөр /2020.01.09/ зохион байгуулж байна. Тэмцээнд Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиуд,  Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн нийт 18 баг эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-т болж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top