Монголд мөнгө угаасан хэргийг Цагдаагийн байгууллага эцэслэн шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, 2018 оны зургаадугаар сараас эхлэн гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )