Улсын хэмжээнд ажилгүй 79.3 мянган иргэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 18

Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 79.3 мянган иргэн ажилгүй байгаа тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Үүнээс 32.9% нь ажил хайгаад олдохгүй байгаа, 12.2% нь суралцдаг, 9.9% нь улирлаас хамаарч ажлын байр олддог, 7.7% нь мэргэжил дадлага, туршлагагүй, 6.1% нь жирэмсэн эсвэл хүүхэд асарсан гэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй гэсэн дүн гарсан байна.

Сүүлийн үед төгрөгийн бодит худалдан авах чадвар буурч, инфляц нэмэгдэж, сарын дундаж орлого буурч байгаа гэх шалтгаанаар ажилгүйдэл нэмэгдэх гол шалтгаан болжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхий даяар 185 сая орчим иргэн ажилгүй байна. Ялангуяа чанартай ажлын байрны хомстол, салбар хоорондын зөрүү, шинэ технологийн дэвшил зэрэг нь хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйл гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgg(202.9.46.244) 2026 оны 08 сарын 19

Ajil xiimeer bna. Gadna talbain vilchllegch 88782267

0  |  0
Top