Энэ оны эхний есөн сарын байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авагчдын 33.9 мянгад хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.5% өссөн үзүүлэлт юм. Тоогоор илэрхийлбэр даруй 10.6 мянгаар нэмэгдсэн гэсэн үг.
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо нэмэгдэх нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө, хүндрэл үүсэж байгаагийн илрэл юм. Иргэд ажлаас халагдах, орон тоо цөөрөх, эсвэл тухайн ААН, байгуулагууд үйл ажиллагаагаа хумих, дампуурах зэрэг шалтгаанаар үндсэн ажлын байраа алдаж буйг илтгэнэ. Эдийн засгийн идэвх талаас нь харвал бизнесийн орчин хүндэрч, компаниуд цомхотгол явуулж, ажлын байр шинээр болох чадвар буурсныг илтгэдэг үзүүлэлт аж.
Хэдийгээр цалин орлогогүй иргэд түр хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч амьжиргаагаа залгуулж буй мэт боловч урт хугацаандаа өрхийн орлого, хуримтлалд сөргөөр нөлөөлдөг талтай.

Сэтгэгдэл ( 0 )