НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болж байна
Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбосон, олон нийтэд нээлттэй оролцооны талбар юм. Энд байгаль орчны шийдэл, шинэ санаа, инновац, сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, оролцогч талууд туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэнэ.
Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.
Нээлтийн үеэр Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолт толилуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )