ТОСК, Төрийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

О.Должин | Zindaa.mn
54 минутын өмнө

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “Төрийн банк” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд иргэдийг орлогод нь нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ТОСК-ийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэглээний болон түрээсийн төлбөрийг хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлэхээр болжээ. Тодруулбал, иргэд төлбөрөө “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээ болон төлбөрийн сувгуудаар дамжуулан нэг дороос төлөх боломжтой болох юм.

Мөн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжийг судалж, иргэдийн худалдан авах чадвар, орлогын түвшинд нийцсэн орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн цогц шийдлийг эрэлхийлэхээр тусгажээ.

Түүнчлэн ногоон хөгжил, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжихээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санал, санаачилга боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top