Бидэнд хамгийн ойр од дэлхийтэй төстэй гаригтай байж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Гараг судлаачид манай дэлхийд хамгийн ойр Проксима Центавр од дэлхийтэй төстэй хоёр дагуултай болохыг тогтоожээ. Үүнээс өмнө хөрш Проксима Центавр од дэлхийтэй адил зөөлөн уур амьсгалтай дагуултай болохыг илрүүлж байсан бол саяхан ийм хоёр ч дагуултай болохыг тогтоосон байна. Сая нээгдсэн хоёр дахь гарагийн нэг жил манай дэлхийн таван жилтэй тэнцдэг бөгөөд манай гарагаас 5.8 дахин их жинтэй гэж одон орон судлаачид онцолжээ.

Дөрвөн жилийн өмнө Хатан хаан Мариагийн нэрэмжит Лондонгийн их сургуулийн одон орон судлаач Г. Англада Эскуде тэргүүтэй хэсэг эрдэмтэд нэгэн гайхалтай нээлт хийсэн нь манай гарагт хамгийн ойр оршдог Альфа Центавр гурвалсан оддын системийн улаан одой гэгддэг Проксима Центавр одны дэргэд дэлхийтэй төстэй нэгэн жижиг гараг илрүүлсэн. Үүнээс өмнө эрдэмтэд эл системийн оддын нэг нь гарагийн хэлбэртэй дагуултай байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлдэг байв. Гэхдээ Проксима B гэж нэрлэгдсэн ертөнцийг нээхээс өмнө ийм төрлийн дагуулын ул мөрийг илрүүлж чадаагүй юм.

Эхэндээ судлаачид Проксима B нь дэлхийтэй хамгийн ойр бөгөөд шинж чанарын хувьд дэлхийтэй төстэй чулуулаг гараг гэж таамаглаж байжээ. Хожим нь энэ таамаг эргэлзээ төрүүлсэн байна. Учир нь улаан одойн гадаргуу дээр байнга дэлбэрэлт болдог тул тэрхүү гарагийн агаар мандлыг устгадаг учир амьдрал байх үндэсгүй гэж үзжээ. Эрдэмтэд Проксима С нэр авсан энэ гарагийг нээсэн нь гарагс үүслийн онолын хувьд маш чухал гэж үзэж байна. Энэ ертөнц дэлхийтэй төстэй ертөнц болон аварга гарагс үүслийн бүсийг заагладаг хил болох “цасан зурвас”-аас алс байрладаг. Ойрын хугацаанд эрдэмтэд энэ бүх таамгийг  Чилийн Атакама цөлд байршуулсан ALMA бичил долгионы обсерваторын тусламжтайгаар шалгахаар төлөвлөж байна. Түүний хэмжээсний тусламжтайгаар эрдэмтэд гарагийн хэмжээ, уур амьсгалыг тогтоож, энэ гараг оршдог эсэхийг нотлох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top