Цэргийн бүртгэл ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхэлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 20-нд эхэлнэ.

Иргэд ирэх сарын 7-ноос өмнө засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлэх ёстой юм. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

-Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/

-60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд

-55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэлийг нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.112.99.114) 2020 оны 01 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nWhatsApp: 157444437443

0  |  0
..(182.160.36.195) 2020 оны 01 сарын 18

ene hogiin yumaa hiihee boliosoi hend heregtein ydargaatain

0  |  0
Top