ОХУ-ын Москва хотод Цэргийн шүүхийн хуралдаан болж ОХУ-ын Тагнуулын албанд Кибер тагнуулчаар ажиллаж байсан Сергей Михайловыг эх орноосоо урвасан гэж үзэн 22 жилийн хорих ял оноолоо. Москва хотын Цэргийн тойргийн шүүх бүрэлдэхүүн түүнийг ОХУ-ын аюулгүй албаны тухай хуулийг ноцтой зөрчиж, эх орондоо хохирол учруулсан гэж үзэн 6.1 мянган ам.доллароор нэмж торгосон байна. Мөн түүнтэй хамт цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, “Касперски” лабораторид кибер аюулгүй байдлын судлаачаар ажиллаж байсан Руслан Стояновт 14 жилийн хорих ял оноожээ.
Тус шүүх хурал олон нийтэд хаалттай болсон тул дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байгаа юм. Тэд АНУ-ын Тагнуулын албанд ОХУ-тай холбоотой мэдээлэл өндөр үнээр худалдсан байж болзошгүй гэгдэж байсан ч шалгалтын явцад нотлох баримт олдоогүй юм.
Эх сурвалж: ABC News
Сэтгэгдэл ( 1 )
zov shdee, orosuud ih olnooroo eh ornoo hudaldsan , hohirol ih uchruulsan shdee