"Леонардо Малайзын сангийн асуудлаас болж Монголд ирэхээ больсон"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20


Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялна гэх мэдээлэл www.nomadicofbluesky.com сайтад энэ сарын 18-ны өдөр нийтлэгдсэн. Ер нь бол 2016 онд ийм мэдээлэл цацагдаж байсан билээ.

Монголчуудын анхаарлыг татсан эл шуугианы талаар Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн гаднын сайтад шинээр гарсан мэдээлэлтэй холбогдуулан дараах зүйлийг бичсэн байна.

Тэрбээр “Энэ хуучирсан мэдээлэл байх шүү! 4-5 жилийн өмнө Leo нэг хүмүүнлэгийн арга хэмжээний үеэр ийм аялал худалдаж авсан. Лео-гийн төлөөлөгчтэй аяллынх  нь бэлтгэл ажлын асуудлаар Нью-Йоркт уулзаж ярилцаж байсан. Дараа нь Лео Малайзын сангаас санхүүжилт авсан асуудал гарснаас аяллаа хийх боломжгүй боллоо гэж эргэж мэдээлж байсан. Аялалын эрхээ зарсан ч гэлүү нэг мэйл ирүүлж байсан” гэсэн байна.
 


Энд дурдагдаж буй Малайзын сантай холбоотой мэдээллийг эргэн сануулахад, 2016 оны сүүлээр Леонардо ди Каприо Малайзын  1Malaysia Development Berhad (1MDB) хөрөнгө оруулалтын сантай хамаатай асуудалд нэр холбогдсон. Түүний үүсгэн байгуулсан сан 1MBD сангаас нэг сая гаруй ам.доллар авсан. Гэтэл нөгөөх сангийн мөнгө нь АНУ-д угаагддаг гэх асуудал үүссэн байдаг.  

Леонардо Ди Каприогийн тоглосон “Wolf of Wall Street” киноны продюсер Риза Азиз Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакийн дагавар хүү байсан юм. Түүнийг Нажиб Разакийн дэмжлэгээр Малайзын төрийн сангаас олон сая ам.доллар завшсан гэж үзэн баривчилж байсан юм. Түүнчлэн Леонардо ди Каприогийн сан 1MDB-гээс санхүүжилт авсан гэх асуудалд ч тэр холбогддог юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soli(150.129.141.89) 2020 оны 01 сарын 26

Suid bolood l baih yu baina?! Bid ene huneer dutlaa yu? Setguulchid gej neg teneg tolgoitoi uumnuud hudlaa huurtseglechih yum... Mongol chin neg jujigchind suhreed baih yu bn..? Bid tusgaar uls bizdee ?

0  |  1
Zochin(202.179.31.111) 2020 оны 01 сарын 26

Ene nuhur manaid irne vv bolino uu ymar padlii bnaa

0  |  1
Top