#1 Г.БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 13 СЕКУНДЫН БИЧЛЭГ ОЛДЖЭЭ
Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийлээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ. Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцов.
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:
-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан. Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.
#2 КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАН АМИА АЛДАГСДЫН ТОО 9 БОЛЛОО
БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн титэмт вирус буюу коронавирусээр нас барсан хүний тоо одоогийн байдлаар 9 болж, нэмэгдлээ. 2019 оны сүүлээс эхлэн өмнөд хөрш БНХАУ-д дэгдсэн коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгааны тохиолдол АНУ-д анх удаагаа бүртгэгдсэнийг өмнө нь мэдээлсэн билээ. Өнөөдөр ДЭМБ-ын тусгай хороо Щвейцарын Женев хотноо хуралдана. Хуралдаанаар коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцэж, ОНЦГОЙ байдлыг бүс нутгийн хэмжээнд зарлах уу, дэлхийн хэмжээнд зарлах уу гэдгийг шийдэх юм.
#3 ТАНИЛЦ: ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХООР ДЭМЖИГДСЭН 11 НЭРС
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.22/ боллоо. Хуралдаанаар 11 улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,
2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
#4 Д.САРАНГЭРЭЛ: 28 ЛАБОРАТОРИ 90 МЯНГАН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭГ БУРУУ ГАРГАСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас лабораториудад хөндлөнгийн хяналт, шалгалт хийхэд 28 нь шаардлага хангахгүй байна гэх мэдээлэл түгээд байна. Түүнчлэн тус 28 лаборатори нь "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрөөс мөнгө авч 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэж зарим хэвлэл мэдээлж байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "Энэ бол ташаа мэдээлэл. Учир нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид шалгалт хийгээгүй. Өнгөрсөн 2016 онд 22 лаборатори шалгаруулж, B, C вирусыг илрүүлэх шинжилгээ хийх эрхийг олгосон байдаг. Энэхүү 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Бичээд байгаа 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан тухай асуудал байхгүй. Энэ талаар ирэх баасан гарагт мэдээлэл хийх болно" гэх тайлбарыг өглөө.
#5 ЦЕГ: БУСДААС АВЛИГА НЭХСЭН Б.ЦОГТБАЯР ХУРАНДААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун хэвлэлийн хурал хийж, Цагдаагийн хурандаа нар их хэмжээний авлига нэхэж, дарамталсан тухай мэдээлсэн билээ.
Х.Оюун хэлэхдээ “Бавгар” ХХК нь 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон бөгөөд барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн байсан юм. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Тэр хүн ашиглалтад орсон байгаа пентхаусаас хоёрыг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг гэж дарамталсан. Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд явна, миний үгээр байхгүй бол явуулна” гэдэг болсон. Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Гэрээний дагуу мөнгөө өгсөн бол энэ төсөл хоёр жилийн өмнө дуусах ёстой байсан. Би болон миний ээж хурандаа нарт ямар ч өргүй гэдгийг хэлье” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )