Монгол Улсад цахим орчинд хүүхэд хамгаалах асуудлаар 2019 онд холбогдох чиглэлийн 11 байгууллагатай нийт 30 гаруй төсөл хэрэгжүүлэх, ажлын хэсэгт ажиллах, хэлэлцүүлэг хийх зэргээр үр дүнтэй хамтран ажилласан гэсэн тайлан гарчээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Фэйсбүүк” компанийн Ази-Номхон далайн бүс нутгийн төвтэй холбоо тогтоон ажилласны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны аравдугаар сараас эхлэн Монгол Улсад анх удаа ажиллуулж эхэлсэн байна.
Уг сувгаар дамжуулан ЦЕГ, Оюуны өмчийн газрын албан ёсны шийдвэрийн дагуу нийт 21 удаагийн хүсэлтээр 23 хууль бус групп хуудас, 17 хуурамч хэрэглэгч, 87 хууль бус контентийг фэйсбүүк орчноос устгажээ. Мөн тус компанитай УИХ-ын сонгуулийн үеэр үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )