Хамгийн олон дагагчтай фэйсбүүк группийг танилцуулах булангийн шинэ зочноор Кeto mongolia группийн админууд уригдлаа. Өөх тос идээд турна, эрүүлжинэ гэдэг зүйл байж боломгүй мэт санагдаж байсан цаг саяхан. Харин энэ бүхэн боломжтой гэдгийг “Кето” хооллолт дэлхий дахинаа батлан харуулсаар байна. Та хаа нэгтэйгээс, эсвэл хэн нэгнээс энэ үгийг сонсож байсан байх. Чухам юу болохыг нь мэдэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр бид та бүхэнд кето хооллолтыг амьдралынхаа хэв маяг болгосон нэгэн залуу гэр бүлийн ярилцлагыг хүргэж байна.
-Манай уншигчдад өөрсдийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Л.Оюунтуяа: Намайг Л.Оюунтуяа гэдэг. Нөхрийг маань А.Хашчулуу гэдэг. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Том маань гадаадад сурдаг. Би нягтлан бодогч мэргэжилтэй, манай нөхөр бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль төгссөн. Бид хоёр АНУ-д есөн жил амьдарч, тэндээ сургуулиа төгсөөд, 2006 оноос Монголдоо амьдарч байна.
-А.Хашчулуу: Манайх барилгын материал, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхэлдэг. Манай эхнэр одоогоор хүүхдүүдээ харж, бас Кeto mongolia хэмээх жор, зөвлөгөө өгдөг фэйсбүүк группээ ажиллуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ бизнест тусалдаг.
-Та хоёр анх кето дэглэмтэйанх хэрхэн танилцсан бэ?
-Л.Оюунтуяа: Өнгөрсөн жилийн есдүгээр сард“Цахим эмч”-ийн хоёр долоо хоногийн хөтөлбөрийг сонирхож үзсэн. Манай хүн амархан жин хасаж, нэмдэг төрлийн хүн. Тэгээд өнгөрсөн жил 102 кг хүрээд ирэхээр нь энэ хөтөлбөрт хамрагдах санал тавьсан. Хөтөлбөрийн үед хоолны цэс өгсөн байсан л даа. Цэсийн дагуу хоол хийж байхдаа энэ тухай илүү их сонирхон судалж эхэлтэлкетохооллолт болж таарсан. Судлах тусам надад маш их таалагдсан. Тэгээд л кетод дурласан.
-А.Хашчулуу: Манай хүн энэ талаар нэлээд сайн судалсан. Судалгаа, хэрэглээнийхээ явцад кето бол дэглэм биш, ерөнхийдөө зөв хооллолт юм байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Дээр үед байдаггүй байсан өвчлөл манайхны дунд одоо нэлээд нэмэгдсэн. Энэ нь ердөө хооллолтой л холбоотой. Бодисын солилцооны эмгэгтэй болчихсон. Бие махбод зөв ажиллахаа больчихсон. Идэх хэрэггүй зүйлээ иддэг, хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг нь олон төрлийн өвчлөл нэмж, таргалалт үүсгэдэг юм байна. Харин үүнийг аз жаргалтайгаар давж гарах боломжийг кето олгосон.
-Фэйсбүүк группээ нээх саналыг анх хэн нь гаргаж байв?
-А.Хашчулуу: Анх эхнэр маань кето хоол хийж, би түүнийх нь зургийг авч, “Taste it” группт оруулдаг байсан. Хүмүүст жор хуваалцах гэж, кето хоолыг амттай хийж болдог гэдгийг харуулах гэж тэр.Гэтэл хүмүүс жин хасах талаас ньилүү сонирхож эхэлсэн. Тэр сонирхлын дагуу бид хоёр кетогийн тухай, жин хасах тухай мэдээлэл, зөвлөгөө өгчэхэлсэн. Тэр үед кето хоолны талаар монгол хэл дээр ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эндээс л анх “Кето Монголия” жор, зөвлөгөө, мэдээлэл өгдөг группээ нээх санаа төрсөн. Одоо групп маань 63 мянган гишүүнтэй болж өргөжжээ.
-Кето ер нь хаанаас гаралтай дэглэм юм бэ?
-Л.Оюунтуяа: 1920-иод оны үед Америкт таталт өгдөг хүүхдүүдийг эмчлэх өндөр үр дүнтэй дэглэм гарсан нь кето байсан гэдэг.
-Та хоёрын хувьд мэдээллээ хаанаас авдаг вэ?
-Л.Оюунтуяа: Юүтүүб дээр доктор Е.Берг гээд гурван сая дагагчтай мундаг эмч бий. Түүний бүх видеог үзсэн байх. Бас КенБэрри, ЖейсонФунг гээд эмч нарын зөвлөгөө, судалгаанууд байдаг.Тэндээс мэдээллээ авч орчуулан, группийнхэнтэйгээ хуваалцдаг.
-Манай эмч нар кетогийн тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Та бүхний өгч байгаа зөвлөгөөтэй санал зөрөх зүйл байдаг уу?
-А.Хашчулуу:Илүүдэл жинтэй хүмүүсийг хараад эмч нар ихэвчлэн өөх, тосоо багасга гэж хэлдэг. Кетод бол эсрэгээрээ өөх, тосоо ихэсгэж, нүүрс усаа багасгахыг зөвлөдөг. Энэ бол дэлхий дахинаа маш маргаантай сэдэв. Сүүлд гарч ирсэн болохоор олон жилийн судалгаа хийгдээгүй байгаа. Гэхдээ гайхалтай үр дүн сүүлийн үед ихээр гарч байгаа. Судалгаа сайн хийдэг, сонирхдог эмч нар дэмждэг.
-Хүн өдөрт ер нь хэдэн удаа хооллох хэрэгтэй гэж та бүхэн зөвлөх вэ?
-А.Хашчулуу: Өдөрт нэг л хоолло гэж би зөвлөнө.Сонин байгаа биз. Өдөрт гурав хоолло гэж ярьдаг. Гэхдээ энэ бүр сүүлд гарч ирсэн зүйл. Гурав хооллохын дундуур жижиг зүйлс бас иддэг. Энэ нь хүний биед ихэнхдээ өөх болон хуримтлагддаг. Тэгээд үүнийгээ шатааж чаддаггүй. Үүнээс үүдэж өвчлөл, таргалалт үүсдэг гэж ойлгож болно.
-Тэгвэл аль цагт, хэр хэмжээний хоол идэх нь зохистой гэж?
-Л.Оюунтуяа: Би бол амьдралынхаа хэвшилд тохируулж ид гэж зөвлөнө. Хүмүүс их асуудаг л даа. Өглөө, өдөр, оройн хэдэн цагт юу идэх вэ гэж. Би ийм, тийм зүйл тэдэн цагт ид гэж хэлэх дургүй. Энэ дэглэм хэзээ нэгэн цагт дуусна. Хоёроос гурван долоо хоног, сар бариад дуусна. Эргээд үүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чадахгүй л бол эргээд л таргална, өвчилнө.
-А.Хашчулуу: Хүмүүс дэглэм гэхээр нэг хайрцагт орчихсон юм шиг сэтгэгдэл өөртөө төрүүлчихдэг. Болохгүй гээд хэлчихээр тэрийг л идмээр санагдаад, өөрийгөө зовоож эхэлдэг. Бас заавал идэх ёстой гээд өлсөөгүй байсан ч идээд байдаг. Өдөрт хоёр л хоолло, чадвал нэг.
-Тэгэхээр дэглэм гэж нэрлэхээсээ илүүтэй зөв хооллолт гэвэл оновчтой санагдлаа?
-Л.Оюунтуяа: Тийм шүү. Бид хоёрыг санаачлан хийж байгаа бүхэн ердөө мэдээлэл олгох зорилготой. Жор гэдэг зүйл бол худлаа шүү. Хэзээ яг юу идээд байна, түүнийгээ өгөөч гэж хүмүүс асуудаг. Бид жор өгдөг ч энэ зүгээр л жишээ. Тиймээс аз жаргалтайгаар эрүүл болж байна гэдгээ эхлээд хүн маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, биеэ маш сайн чагнаж сурах хэрэгтэй. Тэгээд өөрт хэрэгтэй хүнсээ сонгон хэрэглэж сурах нь чухал.
-Хүүхдүүд тань кето хоолонд хэр ханддаг вэ?
-Л.Оюунтуяа: Хүүхдүүдээ энгийн байдлаар хооллодог. Гэхдээ аль болох эрүүл, шөл ихтэй, ногоо голдуу хоол өгдөг. Кето хоол өгвөл “Энэ кето юм уу” гээд л их дуртай иддэг. Кето амттан гэртээ хийгээд өгчихдөг болохоор манайх тэр бүр жүүс, чихэр гэх мэт зүйл авдаггүй. Харин гадуур сургууль дээрээ сургуулийнхаа хоолыг идэхдээ муу нүүрс ус, хэрэггүй сахарыг аль болох ялгаад хэрэглээд сурчихсан. Өөрсдөө ч мэдэхгүй хүүхдүүд маанькетодож эхэлсэн.
-Дэлгүүрт ихэвчлэн нүүрс ус, сахар ихтэй, боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалдаг. Ямар санагддаг вэ?
-Л.Оюунтуяа: Манай дэлгүүрүүдэд ундаа, чихэр, печень, шоколадны тасаг маш их байдаг. Хэдэн эгнээ нь зөвхөн энэ төрлийн хүнсээр дүүрэн. Тэгсэн хэр нь ногооны тасаг маш жижиг зайтай, сонголт багатай. Тэгэхэд хятад, солонгос, япончууд ямар их ногоо хэрэглэдэг билээ. Будаа их хэрэглэдэг ч тэд чихэр иддэггүй. Чихрийн тасаг маш бага. Өөртөө юу сайн, юу мууг маш сайн мэднэ. Хоолонд орсон орц бүхэн бараг хүний биеийн аль нэг хэсэгт хэрэгтэй байдаг. Тиймээсбалансыг сайн тохируулж чаддаг байх нь чухал.
-Гурил, будаагүй амьдарч чадахгүй гэдэг хүмүүс байдаг. Эдгээрийг орлуулах хүнс байдаг уу?
-Л.Оюунтуяа: Сүүлд гишүүд маань будааг цэцэгт байцаагаар орлуулж байна, шар хулуугаар төмсөө орлуулаад, салат хийж байна, хучмал хийж байна. Мөн самрын гурилаар жигнэмэг, талх зэргийг хийж идэж болно. Би хувьдаа дэглэм барьж байна гэж бодохоо больсон. Дуртай бүх зүйлсээ идэж байгаа. Хоолны жор ч арвин болсон.
-Кетогийн үед хүмүүсийн алддаг хамгийн том алдаа юу байдаг вэ?
-А.Хашчулуу: Хориглосон хүнсээ хэрэглэхгүй ч зөвлөсөн хүнсийг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол байдаг. Өөх, тос 75 хувь, уураг 20-25 хувь, үлдсэн таван хувьд нүүрс ус байхыг зөвлөдөг. Харин хүмүүс үүнийг буруу ойлгоод, маш их өөх, тос идэх юм шиг төсөөлдөг. Гэтэл өөх тос илчлэг маш өндөр учир багахан байхад хангалттай. Энгийнээр тайлбарлавал тавгийн тань тал нь ногоо, гуравны нэг нь уураг, жижигхэн хэсэгт өөх тос байхад баланс нь тэнцвэржээд ирдэг. Уг нь тавгийн тань тал хувьд ногоо, гуч орчим хувьд уураг, нүүрс ус, таван хувьд нүүрс ус байхад л хангалттай байдаг.
-Л.Оюунтуяа: Мөн нэг төрлийн хоолоо долоо хоног, бүтэн сар идэх гээд байдаг. Тэгвэл шим тэжээлийн дутагдалд орно. Аль болох олон сонголттой болж, өөрийгөө мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Биеэ цатгах гэж биш, эд эсээ шим тэжээлээр хангах гэж байна гэж бодож хооллох нь чухал.
-Өмнө нь ямар нэгэн өөр дэглэм барьж байсан уу?
-Л.Оюунтуяа: Гурав дахь хүүхдээ гаргасныхаа дараа би нэлээд жин нэмсэн. Турахдаа ихээр өлсөж турсан. Өдөр болгон дасгал хийж, шөл, байцаа идээд турж байсан. Хүссэн жиндээ хүрсэн ч маш экстрем буюу ядарч турсан. Кетогоор турахдаа өлсөхгүйгээр идэж, аз жаргалтайгаар жингээ өөрчилсөн. Өөх тос их авдаг учир өлсдөггүй, бас маш их энерги авдаг. Бусад дэглэмийн үед буцаад таргалах тохиолдол олон байсан.
-Кетогийн үед дасгал хийхийг зөвлөдөг үү?
-Л.Оюунтуяа: Дасгал хийвэл илүү өндөр үр дүн үзүүлнэ.
-Мацгийн тухай юу гэж боддог вэ? Кетотой хослуулж болох уу?
-Л.Оюунтуяа: Мацаг хамгийн сайн тохирно. Монголчууд дээр үед нэг талаараа кето дэглэм барьж байсан гэмээр хооллолттой байсан. Хагас мацаг барьдаг, юм идэх үедээ идээд, идэхгүй үедээ хэд хоногоор ч хамаагүй хоол идэхгүй явдаг. Шар тос, ааруулаараа хооллодог. Мацаг барьснаар кетосист ордог.
-А.Хашчулуу: Хүний авах ёстой гурван том шим тэжээл байдаг. Нүүрс ус, уураг, өөх тос. Кетогийн хувьд нүүрс усаа багасгаж байгаа юм. Өдөрт 20 граммаас ихгүй нүүрс ус авахад хангалттай. Болж өгвөл тэг рүү дөхүүлэхийг хичээх хэрэгтэй. Өөх тос яагаад ихээр хэрэглэхийг зөвлөөд байгаа вэ гэхээр нэгдүгээрт өлсгөхгүй, өег байдаг. Өдөрт нэг хоол идэхэд л хангалттай болдог. Кето удаан барих юм бол хүн өлсөхөө больчихдог. Бие физиологи элдэв төрлийн амттан, гурилан бүтээгдэхүүн нэхээд байдаггүй.
-Нүүрс ус хамгийн ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэвэл?
-Л.Оюунтуяа: Сахар, бүх төрлийн гурил, будаа, төмс.
-Харин таны хамгийн шилдэг гэж үздэг таван хүнс юу вэ?
--Л.Оюунтуяа: Өндөг, мах, шар тос, байцаа, мөөг. Манай гэр бүл өдөр болгон хэрэглэдэг. Бид харьцангуй азтай хүмүүс. Дэлхий дээрх хамгийн шим тэжээл өндөртэй махыг хэрэглэж байгаа шүү дээ. Өрөм, шар тос бас маш өег байдаг.
-Группийн гишүүд дунд шар тостой кофе их дэлгэрч байгаа харагдсан?
-А.Хашчулуу: Монголд кофены хэрэглээ харьцангуй сүүлд гарч ирсэн. Кофенд дуртай хүмүүс одоо олон болсон болохоор түүнийгээ шар тостой хольж уух хэлбэрээркето болгож болох тухай зөвлөгөө өгсөн. Гэтэл зарим хүмүүс заавал шар тостой кофе уух ёстой гэх ойлголт аваад кофенд дургүй ч аль кофе нь сайн бэ гэх зэрэг асуулт ихээр ирүүлэх болсон. Заавал кофе гэлтгүй ногоон цай, халуун, бүлээн усанд шар тос хутгаад ууж болно. Маш сайн чанарын тос учраас бид шар тосыг зөвлөдөг. Дангаар нь хүлхсэн ч болно. Чацаргана бас маш гайхалтай жимс.
-Группийн гишүүд үр дүнгээ хэр хуваалцдаг вэ?
-А.Хашчулуу: Манайханүр дүнгээ илэн далангүй хуваалцах тал дээр жаахан сул. Гаднынхан бол зургаа санаа зоволгүй оруулж, нэгэндээ урам өгдөг. Гэхдээ идэвхтэй гишүүд олон бий. Чихрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэрт явж байсан эмэгтэй эрүүл болсон тухайгаа хамгийн сүүлд хуваалцсан байсан. Эрүүл мэндийн тал дээр өөрчлөлт гарч байгаа тухайгаа ч мөн гишүүд маань дурдсан байдаг. 40 хүртэлх кг хассан хүмүүс ч олон бий. Тэр хүмүүс маань олон хүнд урам, зориг, эрч хүч хайрладаг.
-Та хоёрын хувьд хэдэн кг жин хассан бэ?
-Л.Оюунтуяа: Би төрснөөсөө хойш 16 кг, манай хүн 15 кг хасаад байгаа.
-А.Хашчулуу: Одоо бид хоёр гэхдээ жин дээр ач холбогдол өгөхөө больсон. Анх жин тавьчхаад хэд болсон байна гээд л хардаг байсан. Одоо түүнийгээ больсон, эрүүлжиж байгаадаа л сэтгэл хангалуун байдаг болсон.
Манай гэр бүл гадуур хооллохоо больсон. Ингэснээр хоол хүнсэнд зарцуулах зардал тав дахин буурсан. Хүмүүс кето зардал өндөртэй гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш.
-Өдөр тутмынхаа амьдралд кетогхэвшүүлж чадсанаар ямар өөрчлөлт гарсан бэ?
-А.Хашчулуу: Өмнө нь олон удаа турах гэж үзсэн. Жаахан хасаад л эргээд нэмчихдэг байлаа. Хооллолт нь буруу юм чинь аргагүй шүү дээ. Одоо бол өөрийгөө дийлчихсэн юм шиг, ялсан мэдрэмж төрдөг. Шинэ юм хийж сурахыг хичээдэг, өөртөө маш итгэлтэй болсон. Шинэ хэл сурч, өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлсээ хийж эхлэх гэх мэт. Хүмүүс өвдсөн хойноо л эмнэлэг явдаг. Тэрнээс өмнө урьдчилан сэргийлэх нь ховор. Дандаа хүндэрсэн хойноо, гадаад, дотоод явж эмчлүүлдэг. Урьдчилан сэргийлээд, эрүүл хоол идээд, ядаж биеийн цэвэрлэгээгээ жилдээ нэг, хоёр хийхэд мөнгөө хэмнэнэ, чанартай урт насална. Тийм болохоор аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Манай гэр бүл гадуур хооллохоо больсон. Ингэснээр хоол хүнсэнд зарцуулах зардал тав дахин буурсан. Хүмүүс кето зардал өндөртэй гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш.
-Л.Оюунтуяа: Би хэвийн жиндээ хүрчихсэн. Манай хүн удахгүй хүрнэ. Тэгсэн атлаа одоо хүртэл кето хоолоо л иддэг. Гол нь эрүүл учраас. Сайхан унтаж амардаг болно, стрессгүй, арьс сайхан болно, бие маш хөнгөн болдог. Өөрт төрж байгаа мэдрэмж үнэхээр сайхан.
-Кетогийн үед хүний биед яг ямар процесс явагддаг юм бол?
-А.Хашчулуу: Хүний бие нүүрс усыг энерги болгон хэрэглэдэг. Гаднаас хэрэгцээт төвшнөөс их нүүрс ус орж ирсэн тохиолдолд хүний бие түүнийг нөөцөлж, өөхөн эс болгон хадгалдаг. Харин нүүрс усаа багасгаж эхэлбэл хуримтлагдсан өөхөн эсийг энерги болгон задалдаг учир турах процесс явагдаж байгаа юм. Хүний бие маш ухаалаг. Кето хооллоод байвал хүний бие түүнд дасаад мацгийн үед өөхнөөсөө хэрэглээд өлсөх мэдрэмж огт төрдөггүй. Мэдээж үүнийгээ дагаад биеийн цэвэрлэгээ явагддаг учир эрүүлждэг.
-Кетогийн үед бие эвгүйрхэх шинж илэрч байгаа тухай зарим хүмүүс дурдсан байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Л.Оюунтуяа: Манайхан зөвшөөрсөн хүнсийг хэтрүүлэн хэрэглэх үе байдаг. Уураг хэтрүүлсэн тохиолдолд бөөр өвдөх нь бий. Мэдээж олон жилийн турш хүний бие хэрэглэж дассан зүйлээ хэрэглэхээ болихоор шилжилтийн үед “Кетофлү” буюу кето ханиадаар өвчилдөг. Яг ханиад хүрсэн юм шиг мэдрэмж төрж, бие сульдана. Нүүрс ус биеэс гадагшлахдаа устай хамт гадагшилдаг. Учир нь өөхөн эдийг хүний бие устай хамт нөөцөлсөн байдаг учир эхний үед амархан жин хасдаг нэг шалтгаан нь энэ. Тэр устай хамт хүний биед байх ёстой магни, кали, натри зэрэг элементүүд гарчихдаг. Тэгэхээр эдгээрийг агуулсан хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн давс сайн хэрэглэх ёстой байдаг. Гэхдээ манайд ихээр зарагддаг иоджуулсан давс биш. Сайн төрлийн эрдэст далайн давс, ягаан давс, жамц давс зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй байдаг. Мөн ус сайн уух хэрэгтэй.
-Ойр дотнын хүрээлэл дунд тань кетог амьдралынхаа хэв маяг болгосон хүмүүс хэр байдаг вэ?
-А.Хашчулуу: Олон бий. Манай найзууд, хамаатнууд. Тэр дундаа манай ээж надаас илүү кеточин болсон. Мөн манай эгч бий. Элэгний хатууралтай болж эхэлж байсан бол одоо ямар ч асуудалгүй болсон. Үе мөчний үрэвсэл нь бас багасаж байгаа тухайгаа ярьж байсан.
-Баярын үеэр дэглэм алдагдах үе гардаг уу?
-Л.Оюунтуяа: Бид хоёр цагаан сараар буузаа иддэг. Хэтрүүлж л иддэггүй. Хэтрүүлсэн санагдвал маргааш нь мацаг барьдаг гэх мэтчилэн балансаа тэнцвэржүүлэхийг хичээдэг. Бууз, хуушуураа больж чадахгүй юм чинь би чадахгүй юм байна гэдэг хүмүүс бий. Бид боль гэж зөвлөдөггүй. 90 хувьд нь кето хооллоод үлдсэн 10 хувьд нь хүссэнээ идэж болдог.
-Фэйсбүүкийн групп ажиллуулахаас өөрөөр яг энэ чиглэлээрээ ямар нэгэн олон нийтийг хамруулах шинэ үйлчилгээнээх ч юм уу санаачилга байгаа юу?
-А.Хашчулуу: Кино орчуулж гаргах бодол байна. “Miracle Pill” гэдэг нэртэй киног үзсэн хүний бодол ихээхэн өөрчлөгдөж, амьдралын хэв маягаа өөрчилнө гэдэгт итгэлтэй болдог. Олон хүмүүс ном гаргаж байна. Яваандаа хүмүүс мэдээлэл ихтэй болоод, бүгдээрээ эрүүл хооллож эхлэх цаг удахгүй ирэх байх гэж итгэдэг. Түүний төлөө өөрсдийн хувь нэмрээ жаахан ч гэсэн оруулах гэж хичээж явна. Мөн эрүүл хүнсийг илүү хүртээмжтэй байлгах тал дээр ажиллаж байгаа. Үүндээ илүү их анхаарал тавина.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-А.Хашчулуу:Танай хамт олонд ч мөн амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 9 )
Кето дэглэм ашигтай ч гаж нөлөө бас байдаг анхаарна биз дээ\n
Цөсөө авхуулсан хүнд бол ёстой дэмий дэглэм бна лээ шүү
За цөсний хагалгаанд орж цөсөө авхуулсан хүнд бол ёстой NO юм бна лээ шүү. Нойр булчирхайөвдөөд үхэнгээ алдсан. Ер нь жин хасах гэж ямар нэг дэглэмийг хэт удаан хугацаанд баримтлах нь муу шүү. Баланстай хооллох л чухал шүү.
Ketog anh japan emch nar unadag tatdag huuhded zoriulj gargsan jorshde googldeed unshaache zunduul baigaashdee ketog bainga hergelevel noir bulchirhaiguil bolno doo
Ах эгч хоёртоо амжилт хүсье. Мундаг шүү
The Magic Pill baih shu
manai adminuud mundag zaluuchuud shuu,bolovsroltoi soyoltoi hudulmurch,ta 2--nhoo achaar iluudel jingeesee salj chdsan, bayarlaj yavdag shuu, amjilt husie.
Doctor Eric Bergiig uzdeg humuus bas bdag bsan yumuu. Mongoloos uuriiguu gantshan uzdeg gej bodoj blaa. Ha ha. Ih heregtei yumiig mash oilgomjtoi tailbarladag hun l dee. Bi ch bas bug videog ni uzsen. Ih ch yum oilgoj avsan. Odoo heregjuuleh l uldeed bna.