Монголчууд 2.2 сая фэйсбүүк аккаунттай

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо болон “Фэйсбүүк” компаниуд хамтран ажиллахаар тохиролцоод байгаа.

Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Сонгуулийн үеэр “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллана. Сонгуулийн үеэр ажиллах баг удахгүй ирж хамтын ажиллагааны талаар ярилцах байх. Монгол Улсад 2.2 сая фэйсбүүк аккаунт байдаг. “Фэйсбүүк” компанийн 30 орчим мянган хүн хуурамч аккаунттай тэмцэж ажилладаг юм билээ. “Фэйсбүүк”-ээс өнгөрөгч нэгдүгээр сард болсон Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр баг гаргаж ажилласан. Тэр багийн хэмжээний багийг Монголд ажиллуулахаа илэрхийлсэн. “Фэйсбүүк”-ийн хуурамч хаягийг тухайн компани тодорхойлно. Бид тодорхойлохгүй” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top