СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн СЕХ 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан болохыг мэдээллээ.
Тэрбээр “СЕХ-ноос ирэх дөрөвдүгээр сард аймаг, нийслэлийн сонгуулийн байгууллагуудыг аймгийн төвүүд болон нийслэлд дээд тал нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс хуульд зааснаар Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Мөн 340 орчим сум, дүүргийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сард багтаан байгуулна. Харин хэсгийн хороодыг тавдугаар сард байгуулна. Нийтдээ улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулна” хэмээн мэдээлэл өгөв.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарийг хүргэе.
Дашрамд дурдахад, Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуульд 2740 хүн өрсөлдөж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд 498 хүн өрсөлдөж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )