Орон нутгийн ээлжит сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд орон даяар явагдах тов гарсан. Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2020.8.31-нээс 2020.9.06-ныг дуустал долоо хоногийн хугацаанд явагдана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Нэр дэвшигчид доорх жагсаалтын дагуу нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлнэ.
Бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг зуруулах маягтад тухайн шатны сонгуулийн хороо тэмдэг даран баталгаажуулж, 2020.08.31-ний өдрөөс эхлэн олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )