Хөгшрөх өвчтэй охиныг 45 насаар залуужуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27


15 настай хятад охин Сяо Фэн ховор төрлийн өвчний улмаас өсвөр насны охин шиг бус настай эмээ шиг харагддаг байв.

Тэгвэл эмч нар хэдхэн хоногийн өмнө түүнд шинэ нүүр царай, шинэ амьдрал бэлэглэжээ. Хөөрхий Сяо охин удамшлын маш ховор төрлийн өвчнөөсөө болж гадуурхагдан, сургуулиасаа гарч, маш хаалттай амьдарч байсан гэнэ. Энэхүү эрт хөгшрөх өвчин нь найман сая хүнд нэг тохиолддог аж.

Цэцэрлэгт байхаасаа эхлэн хөгширсөн Сяо охин 15 настай ч 60 настай мэт харагддаг байжээ. Дэлхий дээр маш цөөхөн тохиолдол бүртгэгдсэн энэ өвчнийг эмчлэх боломжгүй аж.

Сяогийн гэр бүл ядуу амьдралтай тул охиныг эмчлэх боломж бүр байсангүй. Харин “Нарны зам” гэх гоо сайхны эмнэлэг охинд 500 мянган юанийн үнэтэй гоо сайхны мэс засал хийж өгснөөр Сяо 45 насаар залуу буюу өсвөр насны охины төрхөө олсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top