ШУУРХАЙ: Афганистанд 83 зорчигчтой онгоц сүйрчээ

2020 оны 01 сарын 27

Афганистан улсын нутаг дэвсгэрийн төв хэсгийн Газни мужийн Дех Якийн ойролцоо Ariana Afghan Airlines агаарын зорчигч тээврийн онгоц сүйрчээ.

BNO News-ийн мэдээлснээр бол онгоцонд 83 зорчигч байсан гэнэ. Одоогоор онгоцны сүйрлийн улмаас зорчигчид нас барсан тухай тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа аж.

Дех Як нь Талибануудын эзэмшилд оршдог бөгөөд орон нутгийн удирдлага төр засгаасаа яаралтай тусламж хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top