Коби Брайанттай хамт явсан бүх зорчигчийн нэр тодорхой боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

NBA-гийн домогт тоглогч Коби Брайант АНУ-ын Калифорни мужийн Калабасасын ойролцоо нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн тухай мэдээ түгээд 20 гаруй цаг болж байна.

Нисдэг тэргэнд Коби Брайантын 13 настай охин Жианна мөн бусад долоон хүн явсан. Тэдний тав нь хэн байсныг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Heavy-гийн мэдээлж буйгаар бол нэр нь тодорхойгүй байсан хоёр хүн нь Жианна охины нэг багийн тоглогч Пэйтон Честер болон түүний ээж Сара байжээ.


Жианна, Пэйтон Честер болон Алисса нар  охидын сагсан бөмбөгийн нэг багийнхан бөгөөд гэр бүлийнхнийхээ хамт бэлтгэлд явж байжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр бол нисдэг тэрэг маш доогуур ниссэний зэрэгцээ “жирийн бус” дуу гаргаж, 15 орчим минут  нэг газраа тойрон эргэлдсэний эцэст Лос-Анжелесаас 30 километрийн зайд орших Калабасасын ойролцоо сүйрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top