Кобитой хамт осолдсон бусад зорчигчид хэн байв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

АНУ-ын Лос Анжелес хотын тойргийн шериф Алекс Уильянуэвагийн мэдэгдсэнээр, сагсчин Коби Брайант охинтойгоо хамт нисэж явсан онгоцонд тэднээс гадна долоон хүн байжээ.

Ослоос нэг ч хүн амьд гараагүй бөгөөд найман зорчигч, нэг нисгэгч байсан гэнэ. Тэрбээр "Осолд амь үрэгдсэн бусад зорчигчдын талаар мэдээлэл өгөх эрт байна" гээд ДНК-ийн шинжилгээгээр хохирогчдыг хэн байсныг тогтооно гэжээ. 

Осол болсноос хойш хэдэн цагийн дараа Коста Меса хотын Орэнж Кост коллеж хохирогчдын дунд бэйсболын дасгалжуулагч Жон Алтобелли байсныг баталжээ.

27 жилийн турш дасгалжуулагч хийж байсан Жон /56 настай/ оюутнуудад сургалтын тэтгэлэг авахад нь тусалж, шавь нартаа гэр бүлийн гишүүний адил дотно элгэмсэг ханддаг байсан гэж мэдэгдэлд дурьдсан байв. 

"Алтобелли нь бидний хайртай багш, дасгалжуулагч, найз байлаа. Манай сургуульд том гарз тохиолоо" гэж тус коллежийн удирдлага Анжелика Суарез мэдэгджээ.
 
Алтобелли эхнэр Кери Алтобелли, 13 настай охин Алисса нарын хамт онгоцонд явж байжээ. Охин Аллиса нь Брайантын охины хамт нэг клубд тоглодог байсан аж.

Түүнчлэн Орэнж хотын “Harbor Day” хувийн дунд сургуулийн сагсан бөмбөгийн охидын багийн туслах дасгалжуулагч Кристина Маузер мөн осолдсон байна.

Кристинагийн нөхөр “Tijuana Dogs” хамтлагийн гоцлол дуучин Мэтт Маузер өөрийн Facebook-ээр дамжуулан эхнэр Кристина нь онгоцны ослоор нас барсан болохыг мэдэгдэж, хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хүсжээ.

Коста Меса хотын захирагч Катрина Фолей түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
 
Онгоцны нисэгч Ара Кобайан мөн амь үрэгдсэн. 50 настай тэрээр “Island Express Helicopters” компанийн туршлагатай нисгэгчдийн нэг байжээ.
 
Үлдсэн хоёр хохирогч хэн болох нь одоогоор мэдэгдээгүй байна.

АНУ-ын тээврийн аюулгүй байдлын газар, Иргэний агаарын тээврийн холбооны агентлаг ослын хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд шуурхай ажлын хэсэг ослын газраас өнөөдөр орой ирэх гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ

2020.01.27, 19:00 цаг (Монголын цагаар)

NBA-гийн домогт тоглогч Коби Брайант АНУ-ын Калифорни мужийн Калабасасын ойролцоо нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн тухай мэдээ түгээд 20 гаруй цаг болж байна.

Heavy-гийн мэдээлж буйгаар бол нэр нь тодорхойгүй байсан хоёр хүн нь Жианна охины нэг багийн тоглогч Пэйтон Честер болон түүний ээж Сара байжээ.
 
Жианна, Пэйтон Честер болон Алисса нар  охидын сагсан бөмбөгийн нэг багийнхан бөгөөд гэр бүлийнхнийхээ хамт бэлтгэлд явж байжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр бол нисдэг тэрэг маш доогуур ниссэний зэрэгцээ “жирийн бус” дуу гаргаж, 15 орчим минут  нэг газраа тойрон эргэлдсэний эцэст Лос-Анжелесаас 30 километрийн зайд орших Калабасасын ойролцоо сүйрсэн байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.54) 2020 оны 01 сарын 28

uneheer haramsaltai sagsan bombogiin domog bolson toglogch mine..mon ter 2 joohon ohin

0  |  0

Odoo MJ nomer 1(202.9.46.194) 2020 оны 01 сарын 28

Odoo haritsuulaad bdag garuud ene tsag mochoos hoish amaa tatah bolloo ashguidee

1  |  0
m(182.160.40.78) 2020 оны 01 сарын 28

dooguur nisej bga tohioldol avrah shvher bgad ch nemer baihgvi chuluu shig l unadag

1  |  0
Zochin(202.9.46.238) 2020 оны 01 сарын 28

Унахаас өмнө аврах шүхэр энэ тэр арга хэмжээ бйдаггүйн байхдаа хувийн оггоц бүх зүйл нь баймаар юум харамсалтай юума гэр бүлээрээ ер нь тэгээд хувийн онгоц гоё сайхан машин байгаад ч найдваргүй тэр онгоц л олон хүний амь авчлаа

3  |  1

Zochin(202.9.46.238) 2020 оны 01 сарын 31

Унахаас өмнө аврах шүхэр энэ тэр арга хэмжээ бйдаггүйн байхдаа хувийн оггоц бүх зүйл нь баймаар юум харамсалтай юума гэр бүлээрээ ер нь тэгээд хувийн онгоц гоё сайхан машин байгаад ч найдваргүй тэр онгоц л олон хүний амь авчлаа

3  |  0
зочин(202.9.40.38) 2020 оны 01 сарын 28

Хайран.. Онгоц унахын өмнө нэг нь үсэрсэн үү яасан, нэг юм унасан ш дээ. Арай хоорондоо муудалцаж жолоо булаацалдаагүй л баймаар.. Техникийн гэмтэл л гэж найдья.. ккк

0  |  5
зочин(202.9.40.38) 2020 оны 01 сарын 29

Хайран.. Онгоц унахын өмнө нэг нь үсэрсэн үү яасан, нэг юм унасан ш дээ. Арай хоорондоо муудалцаж жолоо булаацалдаагүй л баймаар.. Техникийн гэмтэл л гэж найдья.. ккк

1  |  3
Ulziisaikhan Chimedt(202.179.24.158) 2020 оны 01 сарын 28

Домог минь тайван нойрс до\nУм сайн амгалан болтугай

0  |  1
.(192.82.77.97) 2020 оны 01 сарын 28

0  |  0
н(202.179.31.54) 2020 оны 01 сарын 27

охинынх нь багш эмэгтэй,

0  |  2
Top