Ухань хотын дарга албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Коронавирусийн халдвараас болж Хятадын Ухань хот дэлхий дахинд гадуурхагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Тус хотын захирагч Жоу Сяньван иргэдийнхээ өмнө буруугаа хүлээж, албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа Хятадын төв телевизээр мэдэгджээ. Тэрбээр 10 сая гаруй хүн амтай Ухань хотыг хаах тухай шийдвэр хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол бөгөөд хүнд шийдвэр байсан гэдгийг хэлэв.

“Хүн төрөлхтөн хар тахал, салхин цэцэг гээд янз бүрийн аюултай халдварт өвчнийг туулж гарсан. Энэ удаагийн аюул хэр ноцтой нь тогтоогдоогүй байгаа тул хотыг хаахаас өөр сонголт байгаагүй” гэж дарга мэдэгджээ.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 6000 давсан бол нас барсан хүний тоо 132 болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top