С.Бямбацогт гишүүн Ерөнхийлөгчөөс зарлиг буулгахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монголын ард түмэнд хандан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Монгол Улсын Үндсэн хууль бол улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн баталгаа билээ...” гээд “Эрх зүйт төр ёсны суурь нь Үндсэн хууль хэмээсэн мэргэдийн үг бий. Тиймээс ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны эх сурвалж болсон Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний хувьд гүн бахархалтай хэрэг хэмээн бодож байна.  Төр ёсны их түүхтэй, төрийн сүлдэндээ сүсэлдэг уламжлалтай Монголынхоо ард түмнийг Үндсэн хуулиа өргөө гэрийнхээ хойморт хүндэтгэн залж, зүйл заалт бүрийг нь мэдэж ухамсарлахыг уриалан үлгэрлэх нь Монгол төрийн үүрэг гэдэгт итгэж байна. Иймд Ерөнхийлөгч Танаас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиа даяар олноо эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Дашрамд дурдахад, өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр үндэсний зөвшилцөл ойлголцлын үндсэн дээр УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж эрх зүйн томоохон шинэчлэлийг хийсэн юм. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар Үндсэн хууль батлагдсан 95 жилийн түүхт ой буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ёсчилсон билээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(202.126.89.166) 2020 оны 02 сарын 13

Tii

0  |  0
9(202.21.109.117) 2020 оны 02 сарын 05

enyygeer zaalgaj suuhuu te

0  |  0
tse(158.174.122.199) 2020 оны 02 сарын 04

iim muu hulgaich gulguu turuus zailuulaach

0  |  0
baabar(45.66.35.35) 2020 оны 02 сарын 04

Chi l deedeldeggui yum bailgui, bid tur uls huulia deedlen hundeldeg. Ard tumniig uurteigee adilhan adgiin amitan gej buu bod. Ehleed turd cham shig hulgaich nar baihgui boloh heregtei bainaa.

0  |  0
иргэн(202.179.26.240) 2020 оны 02 сарын 04

Бямбацогт болон УИХ-ын Гишүүд Та нар эхлээд Өөрсөд өө ҮХ-ынхээ дагуу ажил үүргээ чин Шударгаар биелүүлж ажил үүргээ гүйцэтгэдэг болчихоод Ерөнхийлөгчид хүсэлт тавь, хамгийн их ҮХ-иа зөрчиж, Хууль цаазаа завхаруулдаг Улс чинь УИХ Гишүүд Та нар шүү,\n

0  |  0
zochin(202.9.46.250) 2020 оны 02 сарын 04

TER ERDENETEI HERELDEJ BHIIG NI HARSAN CHINI HOGIIN CHAVGANTS BN LE SH DE ENE MUU, ER HUND UG NI ZANGARAG GEJ NEG YUM BDAG DA

1  |  0
зочин(202.9.46.250) 2020 оны 02 сарын 04

ноён солиот

1  |  0
Z(202.9.46.250) 2020 оны 02 сарын 04

ШИЗОТОЙ

1  |  0
Top