С.Баярцогт, Б.Ариунсан нарын давж заалдах хурлын тов гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 461 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж ял оноосон билээ.

Тодруулбал, Шүүгдэгч Б.Ариунсанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял, Д.Ганболдод нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,  Б.Бямбасайханд нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял, Б.Бадралд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял, С.Баярцогтод  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оноосон юм.

Шүүгдэгч нарын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан билээ. Тэгвэл уг хурлын тов гарч, ирэх арванхоёрдугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдааныг товложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top