Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо.
Хэргийг эргэн сануулбал, АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарыг "Оюутолгой"-н гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг 4 жил 8 сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандаад байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Хог хужааг буудвал таарна хог данжаадыг юуг нь хэлэлцээд байдаг юм Монголыг устгах хог данжаадын Монголоос хулгайлсан бух валютыг нь хураагаад бууд гуйцээ хог хужааг тонилго.
Хог хужааг буудвал таарна хог данжаадыг юуг нь хэлэлцээд байдаг юм Монголыг устгах хог данжаадын Монголоос хулгайлсан бух валютыг нь хураагаад бууд гуйцээ хог хужааг тонилго.
buh hurungiig avaach ard tumen nii mung iig ugnu uu shorond baih hun de
Ойлгомжтой луйварчидийг юуг нь дүлэгнээд байлгаад байдаг байнааа
Ийм сайн толгойнуудыг юу ч мэдэхгүй Оюунуудаар солих хэнд ашигтай вэ