С.Баяр, С.Баярцогт нар ХАМТДАА ДАВЖ ЗААЛДАЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ.


Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг  шүүх хурал өнгөрөгч долоодугаар сард болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон билээ.

Улмаар, Ерөнхий сайд асан С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол, яллагдагч Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа ба давж заалдах гомдолдоо хавтаст хэрэгт хавсаргасан материалуудыг ашигласан тул Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.

Анх Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 461 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байдаг.

Улмаар хэргийг хэлэлцэх явцдаа шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, С.Баярцогт нарын хэргийг тусад нь шүүн Шүүгдэгч Б.Ариунсанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял, Д.Ганболдод нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,  Б.Бямбасайханд нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял, Б.Бадралд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял, С.Баярцогтод  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оноосон юм.

Шүүгдэгч нарын зүгээс ч мөн дээрх шийдвэрийг эсэргүүцэн хоёр дахь шатны шүүхэд хандаад байсан бөгөөд хурлыг өнөөдөр /2020.12.03/ хийхээр товлоод байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.190.245) 2020 оны 12 сарын 04

Сайханбилэг гэдэг долийсон хулгайчийг барьж ирэх болоогүй юу.Элбэгдорж гэдэг цодойсон ороолон зохион байгуулж оргуулсан нь ойлгомжтой шдээ.Элбэгдорж Сайханбилэг хоёрхамт гадаадад зугатааж яваад Сайханбилэгээ цааш зугатаалгаад өөрөөө ард түмэндээ хайртай гэж худал хуцсаар ирсэн.Уг санаа нь нэг нь зугатаагаад явчихаар хэрэг нь шийдэгдэхгүй цаг хожоод байна гэж тэнэг толгойдоо тооцсон байх л даа.Элбэгдоржийг яаралтай шоронд нь хийгээч..Баярын хэрэгт арай бага ял оноосон .Эрлэг номун хаан энэ урвагчдыг гэсгээх байх гэж найдья.

0  |  0
Иргэн(64.119.27.7) 2020 оны 12 сарын 03

Боохой борооноор гэгчээр коронагаар далимдуулж авилгачид мултрах гээд байгаа юм уу?

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 03

өмхий данжаад баярцогт ганболд нарыг буудвал таарна гуйлгачин хужаанууд төрд мацаж гараад Монголын баялагаар тоглосон ялыг нь нэмэх хэрэгтэй маш бага хариуцлага тооцсон өшөө нэм өмхий хужаануудыг давраах ёсгүй.

0  |  0
иргэн(202.9.47.26) 2020 оны 12 сарын 04

сулла хүнийг хийсэн бүтээсэнээр ял оногдуулдаг нийгэм улс хаан ч байхгүй оюу толгойгоор амьдарч байгаа шүү монгол ийм хэрэг бүгд ял авдаг бол их хуралынн гишүүл бүгд л хэрэгтэнгүүл шүү 76 уул сууж баталчихээд энэ бол улс тѳрийн хэлмэгдэлүүл

0  |  2
(64.119.23.133) 2020 оны 12 сарын 03

YAASANCH AIHTER BAYAN HUMUUSVDE,YAAJ IIM BOLSON YUM BOL?

0  |  0
иргэн (202.179.27.138) 2020 оны 12 сарын 04

Даварсан Хулгайчуудын Ялын нь нэм, манайхаас өөр Хууль ёсоо дээдэлдэг Шударга шүүхтэй Улс оронд бол эд нар хамгийн Бага даа 20н жилийн Ял авна шүү дээ, даана ч өнөөгийн Монгол улсын Шүүх Хууль завхаруулагчидыг Давраасан тогтоол шийдвэр гаргадаг шүү дээ

2  |  0
Монгол(66.181.189.182) 2020 оны 12 сарын 03

Ойлгомжтой л юм байна лээ ЗГ шийдвэр биелүүлсэн Бямбасайхан Ганболд нар бол хэлмэгдсэн нь үнэн тэдэнд хэсэг хүн буруутаж магад гээд л худлаа хэрэг үүсгээд тэрэн дээр нь нэр төр олох гэсэн сонгуулийн үеэр нэг нэгэндээ өр цайружлах гэсэн аргаар шүүх прокурорт авилгал өгсөн нэг бол даалгавар өгсөн жүжиг тоглосон хүний хувь тавилангаар тоголсон хүмүүс маш хатуу цээрлэл хүртэх жамтай шүү

1  |  1
Top