Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурлыг хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл уг хурал өнөөдөр /2020.05.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас С.Баяр нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хурал эхэллээ , шалтаг оллоо , хурлаа хойшлууллаа , цалингаа авлаа , амгалан боллоо.
Мэдэж цөхөөд байх юмгүй,шүүх ийм хэргүүдийг хэзээ шийддэг билээ,ямар нэг шалтаг хэлээд хурал хойшлогдоно,худлаа гэвэл гар барьчихая