Ө.Бодьгэрэл: Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуульд дараах иргэд хамаарна

2020 оны 02 сарын 04

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгаан газрын мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой дараах асуудлыг тодрууллаа.


-Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой иргэдийн төөрөгдөл байна л даа. Ямар иргэд тэтгэврийн нэмэгдэлд давхар хамрагдаад байна вэ?

-Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинээр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн үйлчлэлд БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан тусгай дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамрагдаж, 2020 оны 01 дүгээр сараас тэтгэвэр нь сард 50.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд нь хоёрдугаар сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд мөн хамрагдаж, тэтгэвэр нь нэмэгдсэн.

-Дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөл гэдэгт ямар нөхцөлүүд хамаарах вэ?

-1990 оны Тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоодог 12 орчим болзол, нөхцөл байснаас зөвхөн 4 төрлийн болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүст энэ нэмэгдэл хамаарна. Үүнд:

  1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
  2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж 50 нас хүрэхээс буюу нас харгалзахгүй өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
  3. Нийтдээ 27-гоос доошгүй жил ажиллаж 55 нас хүрэхээс өмнө буюу нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа юм.

-Эдгээр иргэдэд нэмэгдлийг нэг удаа олгож байгаа юу, эсвэл цаашид сар болгон нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр авах юм уу?   

-Нэмэгдсэн хэмжээгээрээ цаашид сар бүр тэтгэврээ авна гэсэн үг. Жишээлбэл иргэн өмнө нь 350.0 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол энэ хуулиар 50.0 мянган төгрөг нэмэгдэж, Засгийн газрын 2020 оны 24-р тогтоолоор дахин 30.0 мянган төгрөг нэмэгдсэнээр нийт 80.0 мянгаар нэмэгдэж, цаашид сар бүр авах тэтгэвэр нь 430.0 мянган төгрөг болно.

-Хуулийн үйлчлэлд хамрагдсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хэрвээ өөрийгөө тус хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой гэж бодож байгаа хүн байвал хаана хандах боломжтой вэ?

-Энэ хууль нь 2020 оноос эхлэн хэрэгжсэн учир 1 дүгээр сард олгох 50.0 мянган төгрөгийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тавьж олгодог харилцагч банкуудад шилжүүлсэн. Өөрийгөө энэ хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байвал тэтгэвэр авдаг харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж тэтгэврийн хувийн хэрэг, бусад холбогдох баримтаа шалгуулж болно.

-Нийт иргэдийн тэтгэврийг ямар хэмжээгээр нэмэгдүүлсэн бэ?

-Тэтгэвэр авч байгаа 421.7 мянган иргэний тэтгэврийг 02 дугаар сарын 03-нд нэмэгдэлтэй нь бүрэн олголоо. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40.0 мянгаар нэмэгдүүлж 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэврийг 409.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газраас тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмэгдүүлээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.214) 2020 оны 03 сарын 05

Эхчууд теруулж есгесен хуухдийн тоогоор жил нэмнэ гэж худал ярихаа болиоч хэдэн тег немээд егч чадахнуй юм бол тэгж ярихаа боль зевхен энэ онд тэтгэвэрт орох хунд хамаарна ч гэх шиг 21 жил ажилласан 6 хуухэдтэй хамгийн доод тэтгэвэр л авч бнаштээ

0  |  0
zochin(192.82.70.248) 2020 оны 03 сарын 01

Er ni tetgeber gedeg ni ulsdaa olon jil ajillaj HD aa telj baisan hkemjee gej boddog Getel teden onoos emne hkoino geed l khedkhen hkund l nemeed baikh \num, Ulsdaa hkedelmerlej ND aa telsen khemjee mini hkamaarkhaa bolison ymar hkuuli be, Kharin 90 onoos emnekh hkiij bsn ajiliig odoo hkiij bui hkumuus tetgebert garahkdaa mash ikh zereetei / ender bna/ TETGEBRIIN ZEREEG ARILGAACHEE HKUSCH BNA

0  |  0
Баасан удган (202.55.188.41) 2020 оны 02 сарын 20

Энэ нийгэмд шударга ёс шэж ер нь хаана байдаг юм бэ ялангуяа хүүхэд төрүүлж ажилсан тасарсан хүмүүс хамгийн их хохиролтой тэтгэвэр суух болохоор хамгийн бага тэтгэвэр авна

0  |  0
baynbaatar (66.181.161.1) 2020 оны 02 сарын 08

gomdoltoi bna mg ni dutuu orcon bhad niigmiin daatgal bolon bank 2 dundaa yvuulaad chiregdeltei bna medehgvi gecen hariu ogch bna chiidej ogno uu utac 99579483

0  |  0
???(192.82.77.17) 2020 оны 02 сарын 05

20 жил 30жил ажиллсан хүн ижил тэтгэвэр авч бн 30жил ажиллахдаа сард 50мянга гариу төгрөг төлсөн 20жил төлсөн нь болохоор хамгийн багаар төлөөд тэтгэвэрийн доод хэмжээ гээд адил 300 гарнаар тэтгэвэр тогтоогдож бн илүү төлсөн нь хохироод бншдээ

0  |  0
Г.Бадамханд(202.179.31.31) 2020 оны 02 сарын 05

20 жил ажилласан =33 жил ажилласан, 4 хүүхэд= 6 хүүхдээс дээш хоёрын дунд их ялгаа харагдаж бх юм. үнэнч шударгаар хөдөлмөрлөгсдийн эрх ашиг илүү их хохирох юм. \n

0  |  0
Г.Бадамханд(202.179.31.31) 2020 оны 02 сарын 05

үед олн хүүхдээ өсгөх, сургах, мэргэжил эзэмшүүлэх гэж аль байдгаа л тэмтэрч тэр үеийг давсан. 20 жил ажиллад 1991 онд тэтгэвэр тогтоолгосон ээжүүд 30 -аад жил тэтгэвэр авсан байх юм. 2020 онд тэтгэвэр тогтоолгож буй ээжүүд төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жилээ нэмэгдүүлж тэтгэвэрээ тогтоолгож бна. гэтэл улсад 33 жилдээ ажиллаж, сар бүр 48900 төгрөгийн шимтгэл төлчихөөд сарын тэтгэрээ 4800 төгрөгөөр нэмэгдүүлж бга ээжийн хувьд сэтгэл дундуур явнаа. энийг хуулийн цоорхой гэхүү, азгүй ээж гэхүү.над шиг ийм ээж байдаг л бхдаа. судалгаа явуулаач, санал хүсэлт аваач. эргэж хараач.

0  |  0
Г.Бадамханд(202.179.31.31) 2020 оны 02 сарын 05

6 хүүхэд төрүүлж өсгөсөн. одоо 63 настай. 1977-1994 онд тасралтгүй 17 жил, тасалдаж 5 жил санхүүчээр ажиллаж бгаад дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолтоо олох гэж хөөцөлдсөөр байгаад цаг алдаж 0 цалингаас 2011 онд 54 насандаа 22,5 жилээр бүрэн тэгэвэрийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. нөхөн олговороор 4 жил гаран нэмүүлсэн. одоо ч ажилласаар 33 дахь жилдээ НДШ төлж бна. ажилласан жилээ нэмэгдүүлэхэд эхний жилүүдэд сард 2880, 3600 2019 онд 4800 төгрөг нэмэгдэж 331000 төгрөг, ЗГ-ын шиидвэрээр 30000 төг нэмэгдэж 361000 төг-ийн тэтгэвэртэй боллоо. жинхэнэ зах зээлийн ороо бусгаа

0  |  0
Ахмад настан(64.119.16.12) 2020 оны 02 сарын 05

Насаараа л эмнэлгийн хагалгааны сувилагч хийгээд 2014 онд 37 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 280000 төгрөгний тэтгэвэр тогтоож өгсөн. Өөрөө бас ажил хийгээд даатгал төлөөд жилд 7000 нэмэхийн энэ шударга ёсонд нийцэх үү. Биднийг шударга болиоч

0  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 03 сарын 05

Нийгмийн даатгалд ажиллалаг ажилтнуудынхаа зан харилцаанд анхаармаар юм. Энэ талаар хаана гомдол гаргах ёстой байдаг юм бэ. Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан Н.Насанжаргал гэдэг хүний талаар гомдол гаргамаар байна.

2  |  0
Xxx(69.17.156.2) 2020 оны 10 сарын 14

yamarch huniig huuhdiin toogoor yalgavarlahaa boloisoi.

2  |  0
П.отгонжаргал(66.181.180.140) 2020 оны 02 сарын 05

Тэтгэвэр яаж тогтоодогийг сайн мэдэхгүй л дээ 3 жил гаран ажилласан дараа нь группэд орсон хүн 30 гаран жил ажилласан хүнээс 30.0 төгрөгийн зөрүүтэй л тэтгэвэр авч бна үүний учрыг л ойлгохгүй бна

1  |  0
Zochin(202.55.188.82) 2020 оны 02 сарын 04

27s deesh jil ajillaad 55 nasandaa tetgevertee garsan emegteid nemegdel n orox uu?

0  |  0
Top