Хятадын 300 компани хүмүүнлэгийн зорилгоор 8.2 тэрбум ам.долларын зээл хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

БНХАУ-ын 300 гаруй компани улсынхаа банкнуудад хандан хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж, шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлтийн үр дагаврыг багасгахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор нийт 8.2 тэрбум ам.долларын зээл хүсжээ.

Тухайлбал гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” корпорац амны хаалт, халуун хэмжигч зэрэг эмнэлгийн багаж, хэрэгслийг үйлдвэрлэхэд зориулж 716.24 сая ам.долларын зээл хүссэн бол “Meituan Dianping” интернет компани бүрэн тусгаарлагдаад буй Ухань хотод ажиллаж буй эмч нарт зориулан хүнс, эмнэлгийн хэрэгслийг үнэгүй хүргэхэд зориулж 572.99 сая ам.долларын зээл хүсжээ.

Төрөл бүрийн хүмүүнлэгийн төслөөс гадна, Хятадын корпорац, компаниуд коронавирусийн тархалтаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор банкнаас зээл авахаар ханджээ. Тухайлбал, зорчигч тээврийн цахим үйлчилгээ үзүүлдэг “DiDi” компани энэ зорилгоор 7.16 сая ам.долларын зээл хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top