НҮБ-ын 78 жилийн түүхэнд ийм олон тооны ажилтнаа зэвсэгт мөргөлдөөнд нэг дор алдаж байгаагүй гэж тус байгууллага мэдэгдээд Газын зурваст Израилын бөмбөгдөлтийн улмаас хүмүүнлэгийн 102 ажилтан амиа алдаж, 27 ажилтан шархадсан тухай мэдээлжээ.
Амь үрэгдсэн ажилтнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дэлхий даяар НҮБ-ын бүх төлөөлөгчийн газар далбаагаа хагас бөхийлгөж, нэг минут дуугүй зогсон, гашууджээ. Тэднийг бид хэзээ ч мартахгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэв. Түүний хэлснээр, Газын зурваст 13 мянган хүмүүнлэгийн ажилтан ажиллаж байна. Амь үрэгдсэн ажилтнууд багш, эмнэлгийн ажилтан, инженерүүд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )