Нисгэгч нь ухаан алдсан ч онгоц амжилттай газарджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Туркийн иргэний агаарын тээврийн “Pegasus” компанийн онгоцны нисгэгч нь ухаан алдаж унасан ч Истамбулын Сабихи Гекчен нисэх онгоцны буудалд амжилттай газардлаа гэж “Cumhuriyet” сонинд мэдээлжээ.

Вена-Истамбул чиглэлээр ниссэн “Pegasus” онгоцны багийн ахлагч онгоц газардахаас өмнөхөн ухаан алдаж унасан байна. Хоёрдугаар нисэгч онгоцонд онцгой байдал болсон тухай мэдээлж, бие даан онгоцыг амжилттай буулгажээ.

Онгоц газардсаны дараа нисгэгчийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа гэнэ.

Энэ сарын 5-нд мөн тус компанийн Измир-Истамбул чиглэлийн онгоц Истамбулын Сабихи Гекчен нисэх онгоцны буудалд газардах явцдаа хөөрч буух зурвасаас гарч, гурав хуваагдсан хэрэг гарсан билээ. Туркийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ослын улмаас гурван зорчигч амь үрэгдэж, 179 хүн бэртэл авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top