Израилийн Иерусалим хотын Еврейн их сургуулийн археологичид тус улсын Кирят-Гат хот орчим Хүрэл зэвсгийн үеийн Лахиш суурингаас Канааны үеийн сүмийн туурь олжээ.
Үүнээс өмнө Израилийн археологичид Шхем, Мегиддо, Тель-Хазор эртний хотын тууриас Канааны соёлд хамаарах хэд хэдэн сүм хийд илрүүлж байжээ. Лахиш дахь сүм нь тэгш өнцөгт хэлбэр болон хэд хэдэн танхимаараа ялгаатай аж. Энэ зарчмаар хожим нь Иерусалим хотын Соломоны сүмийг босгосон аж.
Израилд 30-40 жилд нэг удаа Канааны сүмийн туурь олддог байна. Шинэ олдвор нь энэ бүс нутагт эрт дээр үед хүмүүс хэрхэн амьдарч байсныг шинээр харах боломж олгож байна гэж археологичдын багийн удирдагч профессор Иосеф Гурфинкел онцолжээ.
Сүмийн зургаан багана хадгалагдаж үлдсэн бөгөөд сүмийн гонхын дэргэд дархан бурхны дүр бүхий хоёр хүрэл баримал олджээ. Түүнчлэн малтлагын явцад үнэт эдлэл, хүрэл сүх, хутга, “II Рамзес” гэсэн бичиг бүх алтадсан сав гарч иржээ. Сүмийн эргэн тойронд Хүрэл зэвсгийн үед хамаарах томоохон хэмжээний суурин байсан аж. Өдгөө энэ газарт Таль-Лахиш үндэсний цэцэрлэгт хүрээлэн байрладаг байна. Лахиш суурин нь Канааны гол хотуудын нэг байсан гэнэ. Библид бичсэнээр тухайн үед Израилийн нутаг дэвсгэрт Иисус Навины удирдсан иудейн омог аймаг ирж суурьшжээ. Лахиш хотыг Египетийн фараоны цэргүүд хоёр ч удаа сүйтгэж байсан бол 1550 онд газрын хөрснөөс бүрэн арчигдсан байна. Лахиш хотын тухай зөвхөн Библи судар болон эртний Египетийн эх сурвалжуудад дурддаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Христийн библид нэг худал зүйл бий пин гээд бурхан дэлхийд амьдрал бий болгодог яаг үнэндээ христийн шашин байдаггүй харь гаригынхан хүмүүсийг хуурч бурхны дүрээр дэлхий дээр өөрсдийн гаригын хувилсан хүмүүсээ нутагшуулсан байдаг оюунлаг загвар номыг номын дэлгүүрээс
сонирхолтой юм аа