Манай цахим хуудас Израилийн зургаан иргэн Монгол Улсад халдлагад өртсөн тухай мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг Израилийн Хилийн чанад дахь иргэдийн асуудал хариуцсан яам шалгаж, тайлан мэдээлэл гаргажээ. Энэ сарын 13-ны өдөр Изралийн зургаан иргэн Баян-Өлгий аймагт халдлагад өртсөн байна. Гурван эрэгтэй, гурван эмэгтэй хамт явж байсан бөгөөд нутгийн иргэд тэдний биед халджээ. Энэ хэрэг бол еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй шууд холбоотой гэдгийг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Израиль иргэд еврей хэлээр хоорондоо ярилцаж байхыг сонссон нутгийн иргэд тэдэн дээр ирээд “Хаил Хитлер”, “Эндээс зайл” гэж орилцгоосон тухай тайланд дурджээ. Хилийн чанад дахь Израиль иргэдийн асуудал хариуцсан яамны тайланд дурдсанаар Израиль иргэдийн биед нутгийн казах иргэд халдсан байна. Тэд хутга болон сүхээр зэвсэглэсэн байсан гэнэ.
Монголд аялж явсан зургаан иргэн бүгд Батлан хамгаалах яамны бэлтгэлжилт, сургалтад хамрагдсан байжээ. Тийм учраас халдагчидтай тэмцэлдэж, ямар ч байсан зэвсэггүй болгож чадсан байна. Тулааны явцад нэг израиль эр эрүүндээ гэмтсэн ч халдлагыг түр хугацаанд зогсоож аюулгүй газар руу зугтжээ.
Тайланд дурдсанаар орон нутгийн эрх баригчид цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй гэдгийг сануулсан байна. Гэсэн ч израиль жуулчид эх орондоо эсэн мэнд очихыг хүсжээ. Хилийн чанад дахь Израиль иргэдийн асуудал хариуцсан яамнаас халдлага үйлдэгчдэд чухам ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл тодорхой болоогүй байна. Халдлага үйлдсэн хүмүүст ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй бололтой гэж тайланд дурджээ.
Энэ бүх явцад халдлагад өртсөн израиль иргэд БНХАУ дахь Израилийн Элчин сайдын яамны ажилчидтай холбоотой байсан бөгөөд дипломат ажилтнууд улс эх оронд нь эсэн мэнд хүргэх хүртэл холбоо тогтоон ажилласан гэж тайланд тодотгосон байна.

Сэтгэгдэл ( 2 )
Үхэж бсан казакууд
Үхэж бсан казакууд