Гренланд хайлсан мөс худалдана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Гренланд хайлсан мөсийг зах зээлд гаргахаар ажиллаж байна гэж Гренландын эрчим хүчний сайд Йесс Сване мэдэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлт мөсөн бүрхүүл хайлж, дэлхийд цэвэр усны хомстол үүсэхэд хүргэж байна. Гренландад олон мянган жилийн туршид хайлсан мөсний ус их хэмжээгээр байсаар ирсэн. Тиймээс өөр хаа ч байхгүй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар ажиллаж байна гэж тэрбээр ярьжээ.

Одоогийн байдлаар ийм төрлийн ус экспортлох есөн төсөлд албан ёсны зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэх гэнэ. Хайлсан мөсний ус олборлох нийт 16 зөвшөөрөл олгоод байгаа аж.

Гренландын орлогын 90 хувийг загас агнуурын салбар бүрдүүлдэг бөгөөд Гренландын эдийн засгийг солонгоруулахад ихээхэн анхаарал хандуулж байна гэж Сване онцолжээ.

Гренландын мөсөн бүрхүүл хайлсны улмаас өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар 197 тэрбум тонн ус далайд урсан орсон бол долоодугаар сарын 31-нд нэг хоногийг дотор 12.5 тонн мөс далайд нийлүүлэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.134) 2020 оны 02 сарын 19

Хүмүүс энэ дэлхийд шорооноос бусдын олборлоод дуусгах юм байна. Тэгээд эцэст нь энэ дэлхий дээр шорооноос өөр юу үлдэхгүй юм байна.

0  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top