У.Хүрэлсүх: Бид ямар хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв 

Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт Монголчууд та бүгддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол Монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр.

Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд Шинэ коронавирусийн өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.

Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна.

Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая.

Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c(1.75.232.27) 2020 оны 02 сарын 26

Mongolchuud ebtei bol huchtei.

0  |  0
Зочин (202.179.31.62) 2020 оны 02 сарын 24

Миний сайхан ард түмэн, төр засгийн удирдлагууд, амралтын өдрүүдээр ажиллаж байгаа эмч, цагдаа ,онцгой байдлын ажилтнууддаа баярлалаа. Ямар мундаг байна аа. Та бүхний минь буян заяа дэлгэрэх болтугай. Чингисийн бөгөөд Сүхбаатарын Монголчууд гайхалтай. Гэнэтийн осол аваараас хамгаалах тарни ” Эмэ хо ума паний паний суухаа ” гэдэг тарнийг 21 удаа уншаад эрэгтэй нь баруун мөр, эмэгтэй нь зүүн мөр уруугаа үлээж байгаарай гэж аав минь захидаг байсан. Сүүнийхээ дээжийг өргөөрэй сайхан ээжүүд минь. Ухаантай Монголчуудаа баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

0  |  0
Очир(103.229.120.6) 2020 оны 02 сарын 24

Төр засаг маань үнэхээр сайн ажиллаж байна. Иргэд бид л элдэв болчимгүй юм хийж хорио цээрийн дэглэмийг үр дүнгүй болгочихгүйгээр энэ муухай тахлыг давж гарах юмсан

0  |  0
Иргэн(122.201.24.252) 2020 оны 02 сарын 24

Төр засаг цагдаа уурэг гуйцэтгэж байгаа бухэндээ цагаан сарын мэнд хургэж байна энэ хэцуу уед ард тумэн ойлгож дэмжиж байгаа шуу

0  |  0
Батхүү(202.9.47.2) 2020 оны 02 сарын 24

Гадаадаас ирж байгаа иргэд улам бүр хариуцлагатай байж гадуур явахгүй байх. Гэр орныхоо хүмүүстэй ч эинэлгийн зүгээс өгсөн сануулгийг даган мөрдөж иргэний үүргээ биелүүлээрээ ард олон минь амгалан байх болтугай

0  |  0
Батхүү(202.9.47.2) 2020 оны 02 сарын 24

Баярлалаа иргэн бүр өөрийгөө болон өрөөл бусдыгаа хүндэлж хариуцлагатай байж хамтдаа энэ үеийг даван туулхийг хүсэе

0  |  0
Зочин(64.119.24.158) 2020 оны 02 сарын 24

Бид айлаа хэсэхгүй гарч орохгүй байж болно. Цаана чинь коронагаас зугтаасан юмуу хэрэгээр тараах гээд ч юмуу Тегү хотын сүмийнхэн Монголд ирээд эхэллээ Монголоо бодвол одоо БНСУ тай агаарын хилээ хаа.

0  |  0
зочин(64.119.18.226) 2020 оны 02 сарын 23

Солонгосын нислэгээ зогсоогооч ороод ирвэл дийлэх юм уу үхсэн элэнцгий чинь ойлголоо ок мок вэ долоогч нараа

0  |  0
Иргэн(202.9.46.73) 2020 оны 02 сарын 24

Хээ! Наадмаар дэнж хотойтол Наадацгааяааа!!!!

1  |  0
zochin(66.181.161.5) 2020 оны 02 сарын 23

ok

0  |  0
Zochin(103.26.194.107) 2020 оны 02 сарын 23

Oilgoloo

0  |  0
amar(182.160.34.119) 2020 оны 02 сарын 23

Ok

0  |  0
Top