Японд бага сургуулийн хоолны газрын ажилтнаас халдвар илэрлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

"Diamond Princess" хөлөг онгоцонд коронавирусын халдварын улмаас гурав дахь хүн амь насаа алдсан тохиолдол өчигдөр /2020.02.23/  бүртгэгдлээ.

Энэхүү мэдээний дараагаас зарим хотын захиргаа, компаниуд халдвар авсан хүмүүс хаана ажилладаг тухай мэдээллийг дэлгэж эхэлжээ. 

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас аяллын хөлөг онгоцонд явсан 80 настай эрэгтэй ням гарагт уушигны хатгалгаагаар нас барсан тухай мэдэгдэв. Гэсэн ч яамнаас уг эр COVID-19 вирусын халдвар авсан эсэх, мөн талийгаачийн ар гэрийнхэн, багийн гишүүд эрсдэлд орсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй байгаа юм.

"Diamond Princess" хөлөгч өчигдрийн байдлаар багийн 55 гишүүн, хоёр зорчигч вирусын халдвар авсан нь шинээр тогтоогдож, халдвар авсан хүний тоо 691-д хүргэсэн байна.

Японы бусад хотуудад ч байдал хурцдаг, коронавирусын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна.

Nagoya хотод Expressway галт тэрэгний тасалбарын төлбөр хураагч 60 настай эрэгтэй вирусын халдвар авах нь тогтоогдсон бөгөөд 3 дугаар сарын эхэн хүртэл 6 цэгийг хаах болсон байна. Халдвар авсан хүнтэй ойр байсан 52 ажилтан гэртээ тусгаарлагдахаар болжээ.

Хоккайдо мужийн Асахикава хотод ресторан ажиллуулдаг 70 настай хүнээс вирусын халдвар илэрч халдваргүйжүүлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон байна. Азаар бусад ажилтнуудаас шинж тэмдэг илрээгүй ч хотын захиргаанаас рестораны нэрийг ил болгох шаардлага тавьсан байна. Мөн тус хотод бага сургуулийн хоол түгээгчээр ажилладаг 50 настай эмэгтэй гэх мэт нийт 9 хүн тус мужаас тогтоогдоод байна. 

Чиба мужид 40-өөд бизнес эрхлэгчээс илэрч, Хирошима, Гифу мужуудад бизнес аялал хийхдээ булчин өвдөх зэрэг өвчний хавсарсан халдвар авсан авсан нь тогтоогдсон бол Нагоя хотод вирусын халдварууд бүртгэгдэв.

Чиба хотын захиргаа Макухари-Хонгогийн дунд сургуулийн 60-аад насны багшаас вирусын халдвар илэрч олны цочирдууллаа. Орон нутгийн боловсролын зөвлөлөөс тус хотын сургуулиудад ажилладаг 3900 орчим багш, ажилчдаас шинжилгээ, асуумж авахаар болоод байна.

Үүнээс гадна Хоккайдо мужид бага сургуулийн ах дүү хоёр, 20 настай оюутан охин халдвар авч биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн ч хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.
Усан онгоцонд байсан бөгөөд халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсаны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогджээ. Тиймээс халдваргүй гэж гэртээ буцсан усан онгоцны зорчигчдыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: https://www.japantimes.co.jp/news/2020/02/23/national/japan-coronavirus-patients/

https://www.facebook.com/story.php?story_fbid=2640242709435318&id=100003488441926

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(64.119.24.62) 2020 оны 02 сарын 26

aimar. ail bitgii hes

1  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 02 сарын 25

Ene tahal zogsohgui n dee Mongolchuudaa bitgii zolgolt geed teneed baigaachee uuriiguu boddogui um gehed busdiigaa bodoochee

1  |  0
Zochin(66.181.185.36) 2020 оны 02 сарын 25

Japan.s ireh nislegee zogsoohod gemgui bh shu

3  |  0
!!!(202.126.88.42) 2020 оны 02 сарын 25

Солонгосоос хүмүүс оруулаад байхаар яах вэ дээ.

2  |  0
ORK(124.87.179.73) 2020 оны 02 сарын 25

Teneg, erguu, gajig, dunkuu har ork pizdakuudaa bitgii ail heseed, tsagaan sar temdegleed yavaad shaagaad baigaarai pizda, ene jil 1 udaa busdaas hool und, beleg selt goridolgui tevchchih huduunii har ork lalaruudaa!!!!!.....

6  |  0
z(103.57.95.47) 2020 оны 02 сарын 24

gertee ochood ilerch medeh yum b.adaa..yanadaa..ih huvirdag yum shg b.a

0  |  0
Emch(103.229.121.4) 2020 оны 02 сарын 25

Neg udaa onoshloh ch hudlaa yum bn daa, sar horih tusgaarlah heregtein bn aa

3  |  0
Дарь(103.57.95.22) 2020 оны 02 сарын 25

Усан онгоцонд байсан бөгөөд халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсаны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогджээ. Тэгэхээр, манай хэрэглэж байгаа оношлуур Японых байгааг тооцвол, бас анхаарлаа сулруулж болохгүй нь байна шүү, Өөр чанартай, бас эсрэг биеийн оношлуур

8  |  0
Top