БНСУ-ын парламентын 200 гаруй гишүүнээс вирусын шинжилгээ авч байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНСУ-ын Парламентын ассемблейн ордонд 2020 оны хоёрдугаар сарын 19-нд Боловсролын салбарын хэлэлцүүлэг болж, 260 гаруй хүн оролцжээ. 

Тодруулбал БНСУ-ын Парламентын 200 гаруй гишүүн, Гванжу хот, Чолламду аймгийн сургуулиудын удирдлага баг нар нийт 60 гаруй хүн ирж оролцсон байна.

Харамсалтай нь, тус хэлэлцүүлэгт ирж оролцсон хүмүүсийн нэг нь шинэ коронавирус COVID19-ийн халдвартай болох нь дөрөв хоногийн дараа буюу 23-нд тогтоогджээ. 

Улмаар БНСУ-ын Парламентын ордон түүхэндээ анх удаа халдварт өвчнөөс болж 24 цаг хаалгаа барьсан байна. 

Парламентын ордны байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй бөгөөд Парламентын 200 гаруй гишүүн болон 60 гаруй оролцогчоос шинжилгээ авч байгаа аж. 

БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, тус улсын Ерөнхий сайдын шинжилгээний хариу ямартаа ч сөрөг гарсан байна. 

Эх сурвалж: https://n.news.naver.com/article/016/0001639900

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Davaajav Odbayar(66.181.161.68) 2020 оны 02 сарын 26

Muu har virus manai ornoos mine hol ywj uzeerei zugeer

0  |  0
Top