БНСУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж нэмэгдлээ

2020 оны 02 сарын 25

Өнөөдөр БНСУ-д орон нутгийн цагаар 17:00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирус буюу "COVID 19" халдвараар авсан 84 хүн шинээр бүртгэгдэж,  нас барсан хүний тоо нэгээр нэмэгдлээ.

Нас барсан иргэн нь 58 настай эрэгтэй байсан бөгөөд Чандао Их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ингэснээр халдвартай хүний тоо 977, нас барсан 10, эдгэрсэн 22, шинжилгээ өгч байгаа 13,880 хүн болж байгаа юм байна.

Шинээр халдвартай нь батлагдсан хүмүүсийг орон нутгаар нь хуваавал Тэгү 44, Гёнгбук 23, Бусан 5, Сөүл 4, Гёнгги, Гёнгнам, Жүнбүг тус бүр 2, Чүннам, Улсан тус бүр 1 хүнээр нэмэгджээ.

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200224096851017

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top