БНСУ: Коронавирустэй тэмцэх Ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа, 30 настай төрийн албан хаагч болох коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн нэгэн ажилтан Сөүл хотын төвд байрлах “Дунжагдэгюү” гүүрэн дээрээс үсэрч, амиа хорложээ.

Энэ тухай Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газраас мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр /2020.02.25/ өглөө зам тээврийн осол гарсан дуудлагын дагуу очсон боловч жолооч машиндаа байгаагүй. Ойр орчмын хяналтын камерыг шалгахад нэгэн иргэн гүүрэн дээрх шон мөргөн зогсоод, дараа нь шууд машинаасаа бууж, гүүрнээс үсэрсэн" гэжээ.

Улмаар 09:08 цагийн орчимд аврах албаны тусламжтайгаар түүнийг голоос хайж олсон боловч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. 

Талийгаач А нь Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны харьяа Онцгой байдал, аюулгүй албаны ажилтан байсан ба шинэ Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсан нь тогтоогджээ.

Түүний амиа хорлох болсон шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн мэдүүлэг өгөхдөө "Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсны улмаас сэтгэл гутралд орж, тэвчихийн аргагүй нөхцөл байдлуудыг харах болсондоо маш их бухимдах болсон" хэмээжээ. 
 

 

Эх сурвалж: Cm.asiae.co.kr

Орчуулсан: Д.Тодням

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.140.63) 2025 оны 03 сарын 13

Hoorhii amitan!

1  |  0
Зояин(118.218.141.141) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө, хүн л юм чинь. Хайран залуу нас. Харамсалтай байна аа

5  |  0
zochin(202.9.46.220) 2025 оны 03 сарын 13

энэ бичлэг нэг панаалтай

5  |  0
Su ah(202.179.24.254) 2025 оны 03 сарын 13

Temtseh hesgiin ajiltan amia horlood ehellee odoo haldvar avsan uvchtunuud amia horloh bh daa gej sanaa zovj bna Solongoschuudad eh ornoo gevel ami bol yu ch bish baidag.

4  |  1
зочин(64.119.21.66) 2025 оны 03 сарын 13

Солонгосууд үнэн сэтгэлийн хатгүй. Эр зориг муутай доожоогүй хачин уйланхай

6  |  0
Зочин(202.9.40.120) 2025 оны 03 сарын 13

Ийм юм хамаагүй гаргаж болж байгаа юм уу

3  |  0
Би(202.21.107.10) 2025 оны 03 сарын 13

Манай монголчууд ийм сэтгэлийн тэнхээгүй биш ээ .ийм зүйл тэр со доо л бдаг бх аа

3  |  0
zochin(182.160.0.40) 2025 оны 03 сарын 13

Harin tiimee yamar kino uzej bgaa bish de

2  |  0
Ийм мэдээг бүү оруул(202.9.40.67) 2025 оны 03 сарын 13

Ийм мэдээг оруулалгүй орхиод алгасаад явчижээ заа юу!

2  |  0
guy(202.131.247.254) 2025 оны 03 сарын 13

bid ahiad 1 sar teseh heregtei baina

6  |  0
yyu(150.129.142.204) 2025 оны 03 сарын 13

on sar n zuruud bn shde

2  |  0
Angry(5.67.15.53) 2025 оны 03 сарын 13

Ene bichlegee ustgah hergetei hun amia horloj bgaag kino shig uzeed suuj bdg uzuulj bdg araichdee

3  |  0
Top