Украины Ерөнхийлөгчийн албан байрны өмнө нэгэн эр зулын гол болохыг завджээ

2020 оны 02 сарын 28

Украины Ерөнхийлөгчийн албан байрны өмнө нэгэн эр өөрийгөө зулын гол болгохыг завджээ. Их хэмжээгээр түлэгдсэн тул түүнийг эмнэлэгт яаралтай хүргэжээ.  Өөрийгөө шатаахаар завдсан эрийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид эмгэнэлт төгсгөлөөс өмнө зогсоож чадсан байна.  

Зулын гол болохыг завдахаасаа өмнө өөрийгөө Александр Бурлаков гэж олонд танилцуулсан тэрбээр газрын зөвшөөрлийн асуудлыг нь шийдэж өгөхийг хүссэн ч удаан хугацааны турш ямар ч хариу өгөхгүй байгаа тул ийм үйлдэл хийхээр болсон гэжээ.

Ийм хэрэг явдал болсны дараа Украины Ерөнхийлөгчийн Тамгын Газрын зарим ажилтан түлэгдсэн эртэй уулзахаар эмнэлэгт очжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 29

Хулхидах арга

0  |  0
зочин (66.181.181.33) 2020 оны 02 сарын 28

украин чууд тэнэг юм уу хаашаа хүмүүс вэ бие биенээ хүртэл үзэн ядна

0  |  0
Top