БНСУ-д халдвар авагсад өнгөрсөн шөнө 256-аар нэмэгдэж, 2022-д хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр 10:00 цагт ээлжит мэдээллээ  хийлээ. Тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 256-аар нэмэгдэж нийт 2022-д хүрснийг мэдэгдэв.

Шинээр Сөүл хотод 6, Бусан хотод 2, Дэгү хотод 182, Инчон хотод 1, Дэжөн хотод 4, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 49, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрчээ.

Одоогийн байдлаар 70940 (+4288) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 44167 (+4849) иргэний хариу сөрөг гарч, 24751 (-817) иргэний хариу хүлээгдэж байна.

Нийт 26 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас баржээ. Одоогоор 1983 (+256) иргэн тусгаарлагдсан гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top