Дэвид Бекхэм эхнэртэйгээ танилцсан нууц “аргаа” дэлгэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Дэвид болон Викториа голомтоо бадраагаад 21 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэвч тэд одоо хүртэл хувийн амьдралынхаа талаархи сонирхолтой түүхээс хүмүүст хүргэж, хөгжөөж чаддаг зантай. Тэгвэл саяхан Дэвид Бекхэм хэрхэн Spice Girls-ийн ид мандаж буй дуучин бүсгүй Викториа Адамстай танилцсан “аргаа” ярьсан байна.

Дэвид Бекхэм тэгэхэд Английн “Манчестер Юнайтед”-ын тоглогч байлаа. Түүний багийн тоглолтыг Викториа Адамс найз бүсгүй болон хамтлагийнхаа менежерийн хамт үзэхээр иржээ. Хөлбөмбөг үзэхдээ ч бус гол нь хамтлагийн пиарын нэг хэсэг байсан гэж хожим дурссан байдаг.

Тоглолтын дараагаар үдэшлэг болжээ. Викториа ирсэнийг эхнээсээ л олж мэдсэн ч Дэвид түүн рүү очихгүй алсаас ажиглаж байж. Ингээд хэдэн хундага оргилуун дарс уусных нь дараагаар очжээ.

“Түүнийг би харж байгаад хэдэн хундага дарс уусных нь дараа очсон юм. Яг тухайн цагт л “ажиллагаа”-гаа эхлэх ёстой гэдгийг ойлгосон болохоор тэр шүү дээ. Ингээд бид хоёр бараг нэг цаг орчим ярилцсан. Дараа нь би утасны дугаараа өгөхийг хүссэн юм. Гар дор сальфетка ч олдоогүй тул тэр надад тасалбарын буланд дугаараа бичиж өгч билээ” хэмээн Дэвид Бекхэм дурсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top