Умард Америкийн Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтын үеэр хөлбөмбөгийн ертөнцөд төдийлөн болоод байдаггүй нэгэн явдал тохиолдлоо. Мексикийн “Тигрес” болон Сальвадорын “Альянс” багийн эхний тоглолтод сальвадорчууд 2:1-ээр хожсон аж. Тиймээс хариу тоглолтод Мексикийн баг зочин багийн гоолыг 1+1-ээр тооцдог дүрмийн заалтын дагуу хоёр гоол ахиу оруулах шаардлагатай тулгарчээ.
Тоглолтын төгсгөлийн шүүгчийн мэдлийн нэмэлт 90+4 дэх минутад Мексикийн баг 3:2-оор хожиж явсан ч нэг гоол нэмж оруулах ёстой байлаа. Энэ мөчид “Тигрес”-ийн аргентин хаалгач Науэль Гусман стандарт цохилтын үеэр өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд азаа үзэхээр оржээ. Ингээд Эдуардо Варгасын дамжуулалтыг Гусман мөргөж гоол оруулснаар “Тигрес” шөвгийн наймд шалгарч чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )