Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо хоёр пуужин унажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүсэд” хоёр пуужин унажээ. АНУ болон Их Британийн Элчин сайдын яам байрладаг бүсэд хоёр пуужин унасан талаар “Alsumaria” телевиз мэдээлсэн байна. Гэхдээ энгийн иргэд гэмтэж бэртээгүй аж.

Тус телевизийн мэдээлж байгаагаар пуужингуудыг Багдадын зүүн хэсгээс хөөргөсөн байна.

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Иракийн нийслэлд долоон удаагийн дэлбэрэлтээр хамгийн багадаа 17 хүн шархаджээ.

Мөн Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу өнгөрсөн сарын 16-нд хэд хэдэн пуужин харвасан билээ. Халдлагууд Ирак дахь Ираны “Харакат аль-Нужаба” гэх бүлэглэл АНУ-ыг Иракаас цэргээ гаргахыг шаардсанаас хэдхэн цагийн дараа болжээ. Он гарснаас хойш Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам руу 10 гаруй удаа халдсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top