Оросын Элчин сайдыг хөнөөсөн хүмүүст бүх насаар нь хорих ял оноохыг шаардав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Туркийн Прокурорын байгууллага Анкарад сууж байсан Оросын Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа найман хүнд бүх насаар нь хорих ял оноохыг шаарджээ.

“RT” агентлагийн мэдээлснээр Элчин сайдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа нийт 28 хүний тав нь цагаатгагдаж магадгүй байгаа аж.

Энэ сарын 31-нд болох шүүх хурлаар зарим зүйл шийдэгдэх ба Оросын дипломатчийг хөнөөсөн хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд эхэлжээ. Байцаагдсан шүүгдэгчид бүгд уг хэрэгт холбогдолгүй гэж мэдэгдсэн байна.

Сануулахад, Туркт сууж байсан Оросын Элчин сайд Андрей Карловыг 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ. Анкарад үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж байсан түүнийг цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ буудаж хөнөөн, өөрөө цагдаа нараас зугтах үеэрээ буудуулж нас барсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн монгол(66.181.161.123) 2020 оны 03 сарын 06

Дипломат бүсэд ѳндѳр хамгаалалттай л гэж бодсон байлгүй. Туркүүд их зэрлэг муухай хүмүүс.

0  |  0
Зочин(64.119.26.188) 2020 оны 03 сарын 06

Энэ хүн уг нь хамгаалалтай оролцох ёстой байсан юм.

0  |  0
Top