Албанид “COVID-19”-ийн хоёр тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Албанид коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ. Шинэ төрлийн коронавирусний халдвараар аав, хүү хоёр өвчилсөн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тэд Италиас ирсэн байсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдвар 101 оронд бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Халдварын тохиолдлын тоо дэлхий дахинд нийт 105586 болжээ.

ДЭМБ коронавирусний халдварын дэгдэлт ирэх зун гэхэд намжина гэж найдах хэрэггүй талаар мэдээлсэн юм. Энэхүү вирусний халдвар нь томууны адил алга болохгүй бөгөөд өөрөө устаж үгүй болно гэж найдахын оронд тэмцэх шаардлагатай аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top