Маргааш Гандантэгчэнлин хийд цахимаар ном хурна

2020 оны 03 сарын 14

МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуварга гуравдугаар сарын 15-ны Ням гарагийн 11:30-15:00 цагт, Батцагаан цогчэн дуганд "Лхам бурханы Мамо туган" хэмээх хурлыг дэлгэр хурах болсныг айлтгаж байна.

2019 оны өвөл өвчин ханиад ихсэх үед Гандан хийдэд дэлгэр хурсан билээ. Aюулт өвчин, Covid-19 Монгол оронд бодитой илэрсэн үед бүх нийтээрээ залбирч буян хураахыг уриалж байна. Гандантэгчэнлин хийд цахим хуудас онлайнд, ТВ-5 телевиз орон даяар шууд дамжуулна гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээллээ.

 

 

Top