ДОРНЫН ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.3.23, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 6.48-19.09
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (103.20.152.50) 2020 оны 03 сарын 23

Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.ИНГЭЖ БИЧИЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ....\n

0  |  0
Top