77 настай өвгөн "покемон" цуглуулахаар гараад, торгуульжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Испанийн нийслэл Мадрид хотод  77 настай өвгөн хөл хорио зөрчсөний улмаас торгуульжээ.  Түүнийг яагаад хөл хорио  зөрчсөнийг асуухад  “покемон” гэдэг тоглоом  цуглуулж явсан юм гэж тайлбарлажээ. Түүнд яг   хэдэн еврогийн торгууль ногдуулсан нь тодорхойгүй ч  ийм тохиолдолд  601-30 мянган еврогийн торгууль ногдуулах  журамтай  байдаг аж.

Испани улсад энэ  сарын 15- наас Онц байдал зарласан. Иргэдийг ажилдаа явах, эмнэлгийн байгууллага, эмийн сангаар үйлчлүүлэх, зайлшгүй хэрэгцээгт хүнсний зүйлсээ авахын тулд дэлгүүрээр үйлчлүүлэхийг зөвшөөрсөн. Бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ.

Хөл хорио тогтоосноос хойш 30 иргэнийг хөл хорио зөрчсөний улмаас баривчилжээ. Мөн хөл хорио сахиулах чиглэлээр 4580 удаагийн торгууль ногдуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top