ЗАХИДАЛ: Монгол хүн рашаанаараа алт угаана гэдэг санаанд багтахгүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Өглөөний сонин”,  “Зиндаа.мн” мэдээллийн сайтын “Экологийн цаг” булан энэ зорилгод тулгуурласан цуврал нийтлэл, нэвтрүүлгийг үзэгч, уншигчид болоод  бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэсээр байгаа юм.

“Экологийн цаг” нэвтрүүлэг энэ долоо хоногт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас  хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилсан.

Сурвалжилгыг бүрэн эхээр үзэх: Алтан уулыг сүйтгэж буй “АГМ Майнинг” компани малчдын өвөлжөөг БУЛААЖ БАЙНА

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас  болж “Торомхон” нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж,  орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг” баримттай дэлгэсэн билээ.

Тус нэвтрүүлгийн хамт олонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс захидал ирүүлж, нэвтрүүлгийн баг болон хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэж байгаа “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан Уул уурхайн яам болон Хууль шүүхийн байгууллагын сонорт хүргэж өгөх хүсэлт тавьжээ. Тэрхүү захидлаас хүргэж байна.


ЗАХИДАЛ

Намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн малчин Цогтбаатарын  Содоо гэдэг.  Би та бүхнээр дамжуулж говь нутгийн минь эрдэнэ болсон нүдний рашаанаар алт угаадаг солонгос эзэнтэй, даварсан компанийн талаар мэдээлэл хүргэх гэсэн юм.

Гурвантэс сумын Гоёот багийн нутагт Алтан уул гэж алдартай сайхан, үзэсгэлэнтэй, алт эрдэнэсээр баялаг нутаг байдаг юм. Энэ уулыг маань алт ухдаг “АГМ майнинг” компанид лиценз нэрээр өгчихсөн. Алтан ууланд маань хол ойрынхон зорьж очдог эрдэнэ мэт Торомхон нэртэй нүдний рашаан байдаг юм. Энэ рашаанаар маань ухсан алтаа угаасаар одоо бүр ширгэчихээд байна.

Ямар ч эрүүл ухаантай монгол хүн рашаанаар алт угаана гэхэд санаанд багтамгүй зүйл шүү дээ. Гэтэл энэ компани алтнаас ч үнэтэй рашаан усаар маань ийнхүү тоглож байгааг бид хараад тэвчиж суух арга алга.

Энэ компанийн ухаж байгаа “Алтан уул” нь рашаанаас гадна эмийн ховор ургамал, зос зэрэг ховор эрдэнэтэй нутаг юм. “Торомхоны зос” нь хүний цус алдалт, шархыг анагаадаг, цөсний чулууг хайлуулдаг шаварлаг чулуу юм. Үүнийг Өмнөговьчууд төдийгүй Монголын өнцөг булан бүрээс иргэд авч эмчилгээнд хэрэглэж ирсэн. Гэтэл “АГМ майнинг” компани уг зосыг ч техникийн хүчээр ухаж сүйтгэж үгүй хийлээ. Нутгийн ард бид хэлдэг газарт нь хэлээд нэмэр алга, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна.

Арга барагдаад Тост, Тосон бумбыг аварсан нутгийн хүү Х.Мандахбаяр сэтгүүлчид хандсанд ирж үзээд, өөрийн хөтөлдөг “Экологийн цаг” нэвтрүүлгээр гаргаж, алтыг рашаанаар угаахыг зогсох хүртэл нь хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн. Байгаль орчноо хамгаалж тэмцдэг хүүд манай нутгийн малчид үнэнхүү талархаж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Ийм хэцүү хүнд нөхцөлд үе удмаараа нутаглаж ирсэн малчид бид нутаг уснаасаа хөөгдөж, туугдаж, амьдрах газаргүй боллоо. Одоо бүр найман өрхийн өвөлжөөний газрыг авахаар хууль шүүхээр далайлган сүрдүүлж байна.

Энэ компанийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар МАЛЧИД бидний өвөлжөөг лиценз болгож авсан энэ байгууллагын даварсан эзэрхүү үйл ажиллагааг Уул уурхайн яам болон Хууль шүүхийн байгууллагын сонорт хүргэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

Нутгийг минь шуналтнуудаас авраад өгөөч.

Та бүхнийг хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн Хажуугийн шандад нутаглаж байгаа малчин Цогтбаатарын Содоо

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
EH ORONCH(107.77.227.161) 2020 оны 05 сарын 05

Bugdiin tsaazlaach!!! Alt erdenesiin toloo Eh Orniig min suitgej baigaa buzar hulgaich adgiin tamyn baasnuud uul uurhain kompanii ezed tedend zovshoor olgodog erh medeltei buzar shunalt urvagch hulgaich deeremchin joomnii baas yalzarsan songino bysaanii baas adgiin buzruudiig bugdiin tsaazlaj tamd n ilgeeh UHAANTAI ZORIGTOI EH ORONCHID UTER TURGEN GARCH IREH BOLTUGAI

0  |  0
Bb(66.181.161.69) 2020 оны 05 сарын 06

Erxten darxtnuudiin sonort xvrsen vv

1  |  0
Mongol (202.126.88.169) 2020 оны 04 сарын 24

Hoogood yavuulaach ee novshnuudiig

0  |  0
Сссс(202.126.89.156) 2020 оны 04 сарын 23

Харин монгол дурак болохоороо л хайрлаж мэдэхгүй үхэр байгаа байхгүй юу!!!!Е

0  |  0
Zochin(90.129.221.26) 2020 оны 04 сарын 20

Yamar teneg piz daa ve.uiliin ur chin ih oirhon bh vii dee daraa n bitgii archaagaa aldaad haramsaj handiv ene ter geed erguuteed bgaarai.

1  |  0
Зочин (66.181.161.118) 2020 оны 04 сарын 20

Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн хууль арайчдээ

1  |  0
Зочин(202.131.227.106) 2020 оны 04 сарын 20

алт ухаад сайН зүйл авчрахгүй ээ. Бидний ирээдүй байгаль эх ус агаар тунгалаг байж л эрүүл саруул оршино. Ахиад байгалиа сүйдлүүлмээргүй байна.

0  |  0
Иргэн(66.181.181.153) 2020 оны 05 сарын 05

Эх орон газар нутгаа гэсэн сэтгэлгүй луйварчид Монгол төрд үүрлэж гадны гар хөл болж авлигал хээл хахуулиар баяжиж эх орноо зарж тонож байгааг таслан зогсоох цаг нь болсон! Нэгдэн тэмцэж босож энэ луйварчдаас салах цаг болсон! Тэмцэх хэрэгтэй түмэн олон минь!

1  |  0
Tulga(107.77.231.217) 2020 оны 04 сарын 20

Sayhan l uurhainuudiig haagaad buun ym bolood bsn Ysn beeee

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 20

songuulia l hurdan hiij …..Mongol uls, baigalia avrahgui bol er ni duuslaa, hairan saihan eh oron...

0  |  0
за ойлголоо(103.212.119.177) 2020 оны 04 сарын 20

За ойлголоо. Олон жил харлаа үзлээ .хүлээлээ.нэмэр алга.одоо өөрийн бүхий л чадвар буюу хүч чадлаа хар талруу буюу эх дэлхийгээ байгаль эхээ хайрлахгүй хүн бүрийг хараах үйлсэд зориулнаа. Зайран ..........\n

0  |  1
surug tagnuul(202.179.27.224) 2020 оны 04 сарын 19

1nIplJY4m-U

0  |  0
Зочин(103.26.195.151) 2020 оны 04 сарын 19

Мөнгө цагаан нүд улаан аймаар юмаа

0  |  0
АРД(202.9.46.59) 2020 оны 04 сарын 19

Энэ хэргийг шалгах хэрэгтэй шүү байгал суйтгэж дуусгалаа ямар нэгэн л хуулийн зөрчилтөй юм гарах юм бол олзворлосон алтыг нь хураагаад байгалаа сэргээлгэж торгуулийг нь тавьж буруутай эздийг нь хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах хэрэгтэй шалгах хэрэгтэй.

0  |  0
Үйлийн үр(59.153.115.214) 2020 оны 04 сарын 25

Яаг үнэнийг хэлэхэд 1. Анхнаасаа тусгай зөвшөөрөл яах гэж өгсөн юм бэ??? 2. Мандахбаяраа чи ёстой жинхэнэ попрож байна даа. УИХ-д орж томоор хулгай хийх гээд үхэх нь ээ. Жинхэнэ нүдийг чинь шуналын дэв чинь сохолж ээ. 3. Нинжа нар буюу нутгийнхан давамгайлсан нөхдүүд эхэлж сэндийчээд, араас нь энэ уурхайн гарууд нөхөн сэргээх нэрээр ухаад, дараа нь тэгшилсэн болж байгаа. 4. Нутгийн ард иргэдээс хуруу дарам хүн л газар нутагаа үнэхээр хайрлаж харамлаж байгаа. Үлдсэн нь өөрсдөө нинжа, бас албаар лицензтэй талбай дээр өвөлжөөтэй байсан гэж хуцаж мөнгө олох санаатай шунал нь шулам болсон лүдүүд

0  |  3
Darha darhaa(202.9.40.22) 2020 оны 04 сарын 19

Nutgiin irged tor zagas ni hyanalt tawihgui bna gejbggui ted yagad chimeegui ugaalgaad bgaa yum

0  |  0
Даривхан Лиза(202.55.188.44) 2020 оны 04 сарын 19

Хэн зувшуурэл олгов оо? Эзэнтэй нь хариуцлага тооцох! Хар уйлийн урээ эдлэх нь дээ!

0  |  0
Иргэн (66.181.161.42) 2020 оны 04 сарын 20

Төрийн 3 өндөрлөг энэ асуудалдаа анхааралаа хандуулаачээ Та бүгд шударга үнэн гэдгийг хэзээ бий болгох вэ? Улс эх оронд үнэн юм алга Эх ороныг минь хэн дуртай нь ухаж эзэмдсээр бх уу? Энэ улс орон чинь мөхлийн ирмэгт тулчихаад бхад та бүгд дуугүй бсаар л бхуу?

2  |  0
Эрка(66.181.181.25) 2020 оны 04 сарын 20

Одоо сайн тэмц зөв бид ухсан нүх харж суух улс биш

2  |  0
иргэн(66.181.191.181) 2020 оны 04 сарын 20

Новшийн солонгосчуудыг давруулж байгаа төрийн түшээд нэртэй новшнуудыг хариуцлагад татах хэрэгтэй

3  |  0
tegshee(66.181.161.20) 2020 оны 04 сарын 19

her ezniin alchih

1  |  0
Mgl(202.9.47.29) 2020 оны 04 сарын 20

ter muu haraal idsen solongosiin kompaniig mongoloos zailuulaach

4  |  0
Зочин(103.26.194.241) 2020 оны 04 сарын 20

Монголчууд ийм л тэнэг болчхоод байгаа шүү дээ хөх мөнх тэнгэртээ ниргүүлэг

4  |  0
Top